Өнгөрсөн сард 18 нас хүрсэн дуучин Билли Айлиш Жеймс Бонд киноны дууг бичиж дуулсан хамгийн залуу уран бүтээлч боллоо. 

Тэрээр цомог нь биллбоардыг тэргүүлсэн 2000 онд төрсөн анхны уран бүтээлч, Грэммийн шагналд дөрвөн удаа нэр дэвшсэн хамгийн залуу дуучин болсон юм. 

Айлишийн дуулсан Жеймс Бондын дууны талаар тодорхой мэдээлэл байхгүй ч тэрээр энэхүү киноны дууг дуулсандаа баяртай байгаа гэдгээ фенүүдтэйгээ хуваалцжээ. 

Жеймс Бонд цувралын өмнөх дуунууд бүгд амжилт олсон юм. Тухайлбал, дуучин Аделийн Skyfall, Сам Смитийн дуулсан Writing's On The Wall дуунууд Оскарын шагнал хүртэж байжээ. 

Жеймс Бондын ээлжит анги Үхэх цаг алга кино ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх бөгөөд жүжигчин Дэниел Крейг сүүлийн удаа Бондын дүрд тоглож байгаа юм. 

Эх сурвалж: CNN