Бид тоймлоё, Та унш

2020.02.23 Ням                                             -4°C  2,759.65  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё 


Битүүлэх ёсон

Битүүний үдэш захын ганц од үзэгдмэгц идээ будаагаа засаж эхэлнэ. Ингээд битүүлгийн идээнээс цадтал идсэний дараа шөнө дөл өнгөртөл шагайгаар морь, тэмээ, даага уралдуулах, буга нүүх, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрөх зэрэг тоглоом тоглоно.

Битүүлэхээс өмнө… 

Гэрийнхээ баруун тотгон дээр 3 мөс тавьж, зүүн тотгон дээр өргөс, харгана, шарилж тавьж ад чөтгөрийн хорлолыг хаана. Мөн оёж эхлүүлсэн шинэ хувцсаа дуусгаж, нохойнхоо хүзүүвчийг шинэчлэн солих ёс бий.

Цээрлэх зан үйлүүд,

Айл хэсэх, нохой зодохыг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн тэр жилдээ тэнүүчилнэ гэж үздэг учир айлд хонох бүр ч цээртэй. Мөн чөтгөр хорлоно гэдэг учир нялх хүүхдийг нэрээр нь дууддаггүй.

Коронавирусийн тархалтаас сэргийлж, Цагаан сараар айл хэсэхгүй байхыг зөвлөе. Хэдийгээр манай улсад вирус бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.


Гэр бүлийн өдрүүд 

Өнөөдрөөс эхлэн зам хаасан тул хулгайн замаар зорчихгүй байхыг дахин анхааруулж байна. Мөн Бурхан Халдун, Ононгийн халуун рашаан, Алтан-Овоо, Хийморийн овоо, Хамрын хийд зэрэг газар руу явах хориотой. Болзошгүй аюулаас сэргийлж, төр засгийн шийдвэрээ хүндэтгэн баярын өдрүүдийг гэртээ өнгөрүүлцгээе

Таны сонорт


Related image Гар утас таны талаар хэр их мэдээлэл цуглуулдаг вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр