Бид тоймлоё, Та унш

2019.02.04 Даваа                                                   -15°C   2,628.70  Өлзийтэй сайн


Өнөөдөр болох үйл явдал

  • Битүүний өдөр
  • Цагаан сарын барилдаан эхэлнэ

Чухлыг тоймлоё


Битүүлэх ёсон

Тэнгэрт захын ганц од үзэгдмэгц идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэнд цайныхаа дээжийг нар зөв эргүүлэн аягална.

Битүү гаргахаас өмнө гэрийнхээ баруун тотгон дээр 3 мөс тавьж, зүүн тотгон дээр өргөс, харгана, шарилж тавьж ад чөтгөрийн хорлолыг хаадаг байна. Мөн оёж эхлүүлсэн шинэ хувцсаа заавал дуусгаж, хоточ сайн нохойнхоо хүзүүвчийг хүртэл шинэчлэн солих ёс бий.

Бууз банш иддэгийн учир,

Эдгээр нь битүү хоол учир хуучин оныг битүүлэн үдэж, шинэ оныг угтаж буй ёс юм. Зарим нутагт зөвхөн банш идэх ёс байдаг бол зарим нь нэг ч банш хийдэггүй гэнэ.

Цээрлэх зан үйлүүд,

Айл хэсэх, нохой зодохыг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн тэр жилдээ тэнүүчилнэ гэж үздэг учир айлд хонох бүр ч цээртэй. Гэр орон харанхуй байх, гадаа хувцсаа хонуулах, хэрүүл хийх, өлсгөлөн хонохыг цээрлэнэ. Мөн чөтгөр хорлоно гэдэг учир нялх хүүхдийг нэрээр нь дууддаггүй.


У.Хүрэлсүх ЗГ-аа бүрдүүллээ

УИХ-ын даргаар Г.Занданшатар, Боловсролын сайдаар Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-эрдэнэ, Зам тээврийн сайдаар Б.Энх-Амгалан нарыг томилсноор У.Хүрэлсүхийн ЗГ-т сул суудал үлдсэнгүй. Ийнхүү сайд дарга нарын томилгоог гүйцээснээр УИХ-ын намрын чуулган хаалаа. Хэдийгээр Төрийн ордонд “онгорхой” суудалгүй сар шинээ угтаж байгаа ч ЕС У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлаагүй учир УБ-чууд даргагүйгээр гахай жилтэйгээ золгох нь.


Хуавэйгийн ажилтнуудад зориулсан хиймэл Европ

Хятадын Хуавей компани ажилтнууддаа зориулж Европын томоохон 12 хотын дуураймал хувилбарыг бүтээж байна. Уг хотхон эхнээсээ ашиглалтад орсон бөгөөд 25 мянган ажилтан амьдарч байгаа юм. Тус хотхонд зөвхөн Хуавейгийн ажилтнууд болон тусгай зөвшөөрөлтэй хүмүүс нэвтрэх бөгөөд энэ нь тэднийг бүтээлч санаа олоход нь туслах зорилготой гэнэ. Энд зөвхөн трамбайн, жижиг цахилгаан автобусаар л зорчих боломжтой.


Фэйсбүүкийг түр мартъя

Хүмүүс фэйсбүүкээ устгаснаар өмнөхөөсөө 4 дахин жаргалтай болдог гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоолоо. Эрдэмтэд хүмүүст $102 доллар төлж фэйсбүүкийг нь 28 хоног хаалгасан бөгөөд оролцогчид цаг үеийн мэдээллээс бага зэрэг хоцорсныг эс тооцвол өмнөхөөсөө илүү жаргалтай болсон байжээ. Иймд уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд ухаалаг утаснаас түр холдож, ах дүү төрөл төрөгсөдтэйгөө сайхан шинэлээрэй.

Таны сонорт


Image result for snow icon Шинийн 1-нд баруун аймгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр