Бүлэг-2 хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд БЗД, СБД, СХД-ийн тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээврийн хэрэгслээр үйлчилдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүллээ.

Нийт 18-45 насны 35 этгээд байсан ба дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гурав, танхайрсан нэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоосон байна. Ийнхүү хуульд зааснаар иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэлээр сургалтыг зохион байгуулжээ.

Биеэ үнэлсэн тохиолдолд Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 13.1, 13.2, Зөрчлийн тухай хуулийн 6.18.4, 6.18.7-д зааснаар хариуцлага хүлээнэ. Тухайлбал, зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгодог байна.