Марвел студийн бүтээл Black Widow киноны анхны трейлер цацагдлаа. Тус кино нь Эвенжерсуудын нэг Black Widow буюу Наташа Романоффын талаар өгүүлэх юм. Киноны үйл явдал Ахмад Америк: Иргэний дайн киноноос Эвенжерс: Цаглашгүй дайн хүртэлх хоёр жилийн хугацаанд өрнөнө. 

Марвел студи 2010 онд Black Widow-ын дүрийн тухай кино хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Киноны гол дүрд Төмөр хүн, Эвенжерс кинонуудад Black Widow-ын дүрийг бүтээсэн Скарлетт Йоханссон тоглосон байна. 

Марвелын супер баатрууд болох Төмөр хүн, Ахмад Америк, Тор нар бүгд тусдаа кинотой болсон юм. 

Black Widow кино ирэх оны тавдугаар сарын нэгэнд нээлтээ хийх ба Марвелын өөр нэг бүтээл болох The Eternals мөн оны 11-р сарын зургаанд дэлгэцнээ гарах гэнэ.  

Эх сурвалж: The verge