Манай хойд хөрш ОХУ коронавирусний тархалт өндөр хэвээрээ байна. Төр засгийн зүгээс арга хэмжээ авч буй ч цар тахлын хүндхэн давалгаанд цохиулж байна. “Continuum Economics” ОХУ-ын   эдийн засгийг энэ онд 3.5 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргаж байсан.

Тэгвэл Блүүмбергийн шинжээчид ОХУ-ын  дөрөвдүгээр сарын төсвийн үзүүлэлтүүдэд суурилан  эдийн засаг нь өнгөрсөн сард 25 хувиар агшсан, II улиралд 16 хувиар агших төлөвтэй гэж  тооцлоо.

Тус улсын Засгийн газар  энэ сарын 20-нд төсвийн тэлэх багц бодлогоо санхүүжүүлэх зорилгоор 112 тэрбум рублийн Засгийн газрын бонд  арилжаалжээ.

Р.Гэгээ

.