Америк дэлхий дээрх 737 Max 8 загварын бүх онгоцны ашиглалтыг зогсоохоор боллоо. Уг онгоц нь одоогоор 371 хувь худалдаалагдсан байна.

Америкийн холбооны нислэгийн удирдах газар Этиопийн нисэх онгоцны ослын газар ажиллаж байгаа бөгөөд уг ослын шалтгаан Индонезэд осолдсон онгоцныхтой маш төстэй байгааг тогтоосон байна.

Харин Боинг компани уг ослын мөрдөн байцаалтад хамтран ажиллаж байгаа ба онгоцны аюулгүй байдалд асуудал гараагүй гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.

Этоипийн агаарын тээврийн Боинг 737 Max 8 онгоц өнгөрсөн Ням гарагт осолдож 157 хүн амиа алдсан юм. Уг загварын онгоц мөн өнгөрсөн 10-р сард Индонезэд осолдож 189 хүний амь үрэгджээ.

Үүнээс үүдэн Их Британи, Хятад, Европын холбоо, Австрали, Монгол зэрэг улсууд дэлхийн ихэнх орнууд 737 Max 8 онгоцны бүх нислэгийг зогсоосон бол онгоцны системд асуудал илрээгүй учир ижил арга хэмжээ авах шаардлагагүй гэж Америк үзэж байсан юм.

Америкийн нисгэгчид өнгөрсөн жил 737 Max 8 онгоцны хурд тогтворжуулах системийн улмаас хөөрөх үед жолоодлогод хүндрэл гарч буй талаар гомдол гаргаж байжээ. Үүнтэй ижил шалтгаанаар 10-р сард Индонезийн Лион Эйр компаний 737 Max 8 онгоц осолдсон юм. Учир нь уг систем нь онгоцны хамрыг доошлуулдаг бөгөөд энэ үед нисгэгчид онгоцыг унахаас сэргийлж унтраадаг байна.

Боинг компаний 2017 онд үйлдвэрлэсэн Боинг 737 Max 8 нь 737 Max цувралын хоёр дахь загвар бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүл гэхэд 5011 захиалга авснаас 350-ыг нь худалдаалжээ.

Этиопийн агаарын тээвэр 737 Max 8 загварын 30 онгоц худалдаж авсан ба өнгөрсөн сард туршилтын нислэгээ амжилттай хийсэн юм.

Эх сурвалж: BBC, Tech crunch