Боинг компани 737 Max 8 онгоцныхоо техникийн саатлын шалтгааныг илрүүлэх хүртэл захиалга авахгүй бөгөөд одоогоор аюулгүйн системээ шинэчлэхээр ажиллаж байгаа гэнэ. Улмаар тэд засварын ажил дууссаны дараа үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тус онгоц өнгөрсөн аравдугаар сард Индонезод, энэ сард Этиопд осолдсоноос болж Лхагва гарагт Америкийн нисэхийн удирдлагын газар тус онгоцоор үйлдэх олон улсын бүх нислэгийг цуцалсан юм.

Уг онгоцны дээрх ослуудын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа ба Индонезод осолдсон онгоцны нисгэгч аюулгүйн автомат системийг ашиглаж чадаагүйн улмаас осол гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Учир нь уг систем онгоцны хурдыг тогтворжуулахын тулд хамрыг нь доошлуулдаг байна. Этиопийн онгоцны осол ч үүнтэй төстэй шалтгаанаас осолдсон гэж шинжээчид үзэж байгаа юм.

Боинг компаний 787 Dreamliner онгоц батарей шатсан гэх шалтгаанаар 2013 онд гурван сарын турш нислэгийн хориг тавиулсан ч энэ үеэр үйлдвэрлэлээ зогсоогоогүй байна. Улмаар компаний зүгээс уг онгоцны батарейг засварлах ажлыг өргөн хүрээнд явуулж байжээ.

Эх сурвалж: CNN