Онгоц үйлдвэрлэгч Боинг компанид өнгөрсөн сард нэг ч захиалга ирээгүй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тус компаний 737 Max загварын онгоц Этиопт осолдсон бөгөөд уг онгоцны нислэгийг дэлхий даяар хориглосон байна.

Гэвч 787 Dreamliner, 777 зэрэг бусад онгоцнууд нэг ч захиалга аваагүй гэнэ. Харин гуравдугаар сарын сүүлээр Германий нислэгийн компани 787 загварын онгоц 20 ширхэг, Их Британий нислэгийн компани 777X загвараас 18 ширхгийг захиалсан байна.

Боинг компаний 737 Max загвараас бусад онгоцууд аюулгүй байдлын талд асуудал гаргаж байгаагүй ба нислэгийн компаниуд Боингийг үнээ бууруулахыг хүлээж байх магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Норвеги, Америк зэрэг нислэгийн компаниуд 737 Max онгоцны нислэгийн хоригтой холбоотойгоор Боинг компаниас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN, Reuters