Нийслэлийн газрын албанаас ХУД-ийн 15-р хороонд байрлах Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй баригдсан нэг давхар барилгыг буулгалаа. Мөн уг барилга байсан газрыг чөлөөлж, тохижилт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Өмнө өнгөрсөн оны 10-р сард Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш 20 гаруй жил зөвшөөрөлгүй байсан бэлэг дурсгалын дэлгүүрийг албадан чөлөөлсөн юм.

Дашрамд дурдахад, нийслэлээс хашаа, хайс барих ашиглах журмыг батлахтай холбогдуулан тохижилт, бүтээн байгуулалт хийх, зам талбайг нэмэгдүүлэх зэрэг байршлуудад газар чөлөөлөлтийн судалгааг хийсэн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг энэ сарын нэгнээс эхлүүлээд байна.

Зураг: Нийслэлийн газрын алба