Монголын үндэсний бөхийн холбоонд Өвөрмонголын өөртөө засах орноос бөхчүүдийг Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлгэлэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадамд зодоглох урилга илгээжээ.  

Энэхүү наадам энэ сарын 28-нд болох ба манай улсаас оролцох бөхчүүдийг Эрээн хотоос тосож, наадам болох газарт хүргэх юм. Мөн хоног, хоолны зардлыг зохион байгуулагчид хариуцах ба түрүү бөхийг 50000.00 төгрөгөөр байлах юм байна. 

Хэдийгээр улсын баяр наадам шувтарсан ч аймаг орон нутгийн наадам ид үргэлжилж буй энэ үед бөхчүүдийн зодоглох наадам бишгүй дээ их. Ялангуяа улс аймгийн том цолтой бөхчүүд Өвөрмонголд зохиогддог Алтан бүс тэргүүтэй шагналын сан өндөртэй тэмцээнийг зорих нь элбэг байдаг юм.

Монгол улсын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэгч захирал Б.Сайнбаяр танаа:

Хур ус тэнцэж, хүн байгаль өнгөтэй өөдтэй зусаж байгаа энэ зуны сайхан эринд "Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлгэлэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам" эрхлэх болсон тул монгол улсын шилдэг бөхчүүдийг найрт гэрэлтүүлэн саатахыг хүндэтгэн урьж байна. 

Бөхийн тэргүүн шан: 50000.00

Найр эрхлэх талаас монгол улсын бөхчүүдийн Эрээний хотоос тосч хүргэх, хоног, хоолны зардлыг бүхнийг хариуцна. 

Найр эхлэх цаг: 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр (Билгийн улирлын 6 сарын 26-ны өдөр)

Найрын талбай: Шоо балгасын ардын засгийн ордны суугаа газар.