Бид тоймлоё, Та унш

2019.03.12 Мягмар                                          2°C   2,634.30  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё


Боинг 737 MAX онгоц осолдож, 157 хүн нас барлаа  

Уг онгоц 3/10-нд Этиопоос Кени рүү хөөрснөөс 6 минутын дараа осолдож, бүх зорчигчид амь насаа алдлаа. Уг онгоцонд Канад, Итали, Америк, Хятад зэрэг 35 орны 157 хүн зорчиж байсан юм. Онгоц осолдсон шалтгаан тодорхой болоогүй ч гэрчүүдийн мэдээлснээр онгоц газар унамагцаа шатсан гэнэ.

Монгол, Хятад нислэгээ түр зогсоов

МИАТ компани Боинг зөвлөмж гаргатал, Хятадын тал Америкийн агаарын тээврийн газар баталгаа өгтөл Боингийн онгоцоор үйлдэх бүх нислэгээ зогсоолоо. Мөн Өмнөд Солонгос Боингийн 6 онгоцыг үйлчилгээндээ нэвтрүүлэх гэж байснаа хойшлуулж, Боинг компани 3/13-ны шинэ загвар танилцуулах ёслолоо цуцаллаа. Ийнхүү манай улс 6 агаарын хөлгөөр нислэг үйлдэж байна.

Боингийн онгоц угаасаа но-той

Боингийн онгоц 2018/10 сард анх удаа осолдсон ба Индонезийн Лион эйр компаниар үйлчлүүлсэн 189 хүн амиа алдсан юм. Уг осол жолоодлогын автомат систем алдагдсанаас болж сүйрсэн гэж мэргэжилтнүүд үзжээ. Боингийн онгоцоор дэлхийн 150 гаруй орон нислэг үйлддэг байна.


Монголын зэс ЗГ-тай эвлэрэхийг хүслээ

Эрдэнэтийн 49%-г хууль бусаар авсан гэгдээд буй Монголын зэсийнхэн ЗГ-тай хэлэлцээр хийх хүсэлт гаргалаа. Тэд ЕС У.Хүрэлсүхтэй уулзаж 49%-н маргааныг эв зүйгээр шийдэж, тохиролцохыг хүслээ. ЗГ-аас 49%-тай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрт 6 сарын онц дэглэм тогтоож, Монголын зэс 49%-г худалдан авахдаа хууль зөрчиж, мөнгө угаасан эсэхийг шалгахаар болсон юм.


Мөнгөнөөс бусдыг нь шалгаарай

МХЕГ-аас Монгол-Оросын хамтарсан УБТЗшалгалт хийж эхэлсэн ч тус байгууллагын дарга Д.Жигжигднямаа санхүүгээ шалгуулахаас татгалзлаа. Тэрээр 2 улсын хамтарсан байгууллагад Монголын тал дангаар шалгалт хийх боломжгүй гэлээ. УБТЗ-д хамгийн сүүлд 2014 онд шалгалт хийсэн ба өмнө нь санхүүгийн албандаа шалгалт оруулахаас татгалзаж байгаагүй юм. Тус шалгалт 4/11-нд дуусна.


Орост жагсаал боллоо

Дэлхийн интернет сүлжээнээс гарч дотоод сүлжээ ашиглах Оросын ЗГ-ын шийдвэрийг 15 мянган хүн эсэргүүцэж жагслаа. Тэд ЗГ иргэдийн интернет хэрэглээ, үзэл бодлыг хянахыг оролдож байнa гэж үзсэн ба жагсаалд оролцсон 15 хүн саатуулагдсан байна. Дэлхийн интернет сүлжээнээс гарах уг шийдвэр 4 сард парламентаар батлагдаж, ерөнхийлөгч Путин гарын үсгээ зурснаар хэрэгжих юм.


Венесуэлчууд тогтой болж эхэллээ

Тус улсын 70% нь 3/7-оос хойш тоггүй байсан ба одоогоор 18 мужийн 6 нь эрчим хүчээр хангагдаад байна. Тоггүй байх хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогссоноос болж 17 хүн нас баржээ. Ерөнхийлөгч Мадурогийн хэлснээр цахилгаан станцад гарсан гэмтлийг 3/8-нд зассан ч Америкчууд хакердсан гэнэ. Гэвч Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо тус станц хуучирсан, интернеттэй холбогддоггүй учир хакердах боломжгүй гэжээ. 

Таны сонорт


Зүүн аймгийн зүүн хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр