Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 19-27-нд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн Азийн аварга шалгаруулах эрэгтэй, эмэгтэй боксчидыг Бангкок хотноо хамтад нь шалгаруулна гэдгээрээ онцлогтой вм.

Энэхүү тэмцээнд манай улсаас Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй боксын эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багийн 18 тамирчин оролцохоор тус улсыг зорилоо.

Мөн  тэдний дасгалжуулагчаар Д.Батсүрэн, Б.Пүрэв-Очир, О.Батхүү, М.Буянжаргал нар ажиллах бөгөөд олон улсын боксын холбооны гурван одтой Г.Бадрах шүүгчээр ажиллах юм байна.

Дашрамд дурдахад, Бангкок хотноо 1963 онд анх сонирхогчдын боксын ААШТ-ийг зохиож байсан бол эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тус хотод 2001 онд зохиож байжээ.

Монгол улсын боксын шигшээ багийн тамирчид,

Эрэгтэйчүүд:

  • 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ,
  • 52 кг-ын жинд Х.Энхмандах,
  • 57 кг-ын жинд Х.Энх-Амар,
  • 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар,
  • 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,
  • 69 кг-ын жинд Г.Баярхүү,
  • 75-кг-ын жинд Д.Давааням,
  • 81 кг-ын жинд Н.Шинэбаяр,
  • 91 кг-ын С.Эрдэнэбаяр

Эмэгтэйчүүд:

  • 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран,
  • 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг,
  • 54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг,
  • 57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул,
  • 60 кг-ын жинд М.Намуун,
  • 64 кг-ын жинд У.Шинэцэцэг,
  • 69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа,
  • 75 кг-ын жинд М.Мягмаржаргал,
  • +81 кг-ын жинд Э.Ундрам нар оролцоно.