Бразилийн ерөнхийлөгч асан Луиз Инацио ирэх сарын долоонд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байгаа талаар шоронгоос бичсэн захидалдаа дурдсаныг Хөдөлмөрийн намын дарга Глеси Хоффмэн олонд танилцууллаа.

Уг шийдвэрийг түүний хуулийн баг болон намын нөхөд нь удаан хугацааны турш эсэргүүцсэн ч Бразилийн сонгуулийн дээд шүүх өнгөрсөн сарын 31-нд Инациогийн нэр дэвших эрхийг хураасан байна.

Ингэснээр түүний оронд Хөдөлмөрчдийн намын Фернандо Хаддад өрсөлдөх юм.

Луиз Инацио 2003-2011 оны хооронд Ерөнхийлөгч байсан ба өнгөрсөн дөрөвдүгээр сард авлигын хэргээр 12 жилийн хорих ял авсан байна.

Бразилийн сонгуулийн хуульд нэр дэвшигч гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой ч Луиз Инацио өөрийгөө буруугүй гэсэн учир нам нь түүнийг нэр дэвшигчээр сонгосон байна. Тэрээр Ерөнхийлөгчийн албанд хоёр удаа сонгогдохдоо улс орныхоо эдийн засгийг өсгөж ард иргэдээ ядуурлаас гаргажээ.

Эх сурвалж: BBC, Reuters