БСШУСЯ, Эрдэнэс Тавантолгой ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр талууд боловсролын салбарт ажиллаж багш, оюутны хөгжлийг дэмжихээс гадна иргэдийн 1072 хувьцааг бүртгэлжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Мөн Монгол улсыг гадаадад сурталчлах, спортын чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын залуучуудын ногоон наадмыг зохион байгуулна.

Монголын Хөрөнгийн биржээс 10 сарын 14-оос Хуримтлалтай-Хувьцаатай иргэн аяныг 21 аймагт өрнүүлсэн юм. Энэ хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлж, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны тухай ойлголт өгч, хувьцааны данс нээсэн байна.

Эрдэнэс-Тавантолгойн 1072 хувьцааг 2.511.000 иргэн, 486 ААН эзэмшиж байгаа юм. Тус компани 2020 оны дөрөвдүгээр сард ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэддээ ногдол ашгийг хуваарилах асуудлыг Засгийн газартай хамтран хэлэлцэж байна.