Солонгосын к-поп урсгалын BTS хамтлагийн Boy With Luv дууны клип Youtube-ын 24 цагт хамгийн олон хандалт авсан бичлэг боллоо.

Америкийн дуучин Halsey-тай хамтарсан уг уран бүтээлийг нэг өдрийн дотор 78 сая хүн үзсэн байна. Өмнө нь Blackpink хамтлагийн Kill This Love дуу клип 24 цагт 56 сая хандалт авч дээд рекордыг эзэмшиж байсан юм. Харин тэдний дараа дуучин Ариана Грандегийн Thank U, Next дууны клип 55.4 сая үзэлттэйгээр бичигдэж байна.

Мөн BTS хамтлаг Бямба гарагт SNL нэвтрүүлэгт оролцсон Өмнөд Солонгосын анхны уран бүтээлчид болсон ба Map of the Soul: Persona цомог нь Spotify сайтад таван тэрбум хандалт авсан Азийн анхны уран бүтээлчид болжээ.

Үүнээс гадна тэд ирэх сарын нэгэнд болох Биллбоардын шагнал гардуулах ёслолын тайзнаа Boy With Luv дуугаа анх удаа Halsey-тай хамтран дуулах юм.

Эх сурвалж: ETonline, Billboard, Engadget