Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гурав дахь цомог Биллбоардын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлснээр алдарт Битлз хамтлагийн амжилтыг давтлаа. Битлз хамтлагийн 1995-1996 онд гаргасан гурван цомог шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Биллбоард сайтын мэдээлснээр BTS хамтлагийн энэ сарын 12-нд гаргасан Map of the Soul: Persona цомог худалдаанд гарснаас долоо хоногийн дотор Америк даяар 230 мянган хувь зарагджээ.

Тэдний өнгөрсөн зургадугаар сард гаргасан Love Yourself: Tear, есдүгээр сард гаргасан Love Yourself: Answer цомгууд уг жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм.

Эх сурвалж: Billboard, Yonhap