Өмнөд Солонгосын Соёл, спортын хорооны дарга Ан Мин Сог ирэх есдүгээр сард болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ойг тохиолдуулан BTS хамтлагийг Хойд Солонгост тоглолт хийхийг хүссэн байна.

Тэрээр есдүгээр сараас хойш энэ талаар BTS хамтлагийг хариуцдаг агентлагтай ярилцаж байгаа ба хамтлагийн фенүүдээс нэлээдгүй шүүмжлэл хүлээжээ.

Тоглолт есдүгээр сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний үг хэлсэн 150 мянган хүний суудалтай Пёнъян цэнгэлдэх хүрээлэнд болж магадгүй гэнэ.

Харин хамтлагийг хариуцдаг Биг Хит энтертайментийн зүгээс “одоогоор тодорхой хариу өгөх боломжгүй” гэжээ.

Ан Мин Сог өнгөрсөн 11-р сард радио нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ “Хоёр орон улс төрөөс илүү сэтгэл зүй, соёлоороо нэгдэх хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: Soompi, Koreaherald