Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлаг өнгөрсөн оны 10 сард анх удаа Америкт тоглолтоо хийсэн юм. Мөн энэ зунаас эхлэн дэлхий даяар 90 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд Love Yourself аялан тоглолтоо хийжээ. BTS хамтлаг энэ жил Грэмми наадамд шагнал гардуулсан к-попын анхны уран бүтээлчид болсон ба ирэх жилийн Грэммигээс шагнал авах магадлалтай байгаа юм. BTS хамтлагийн залуусын Роулинг Стоун сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулъя. 

Анх удаа Грэмми наадамд оролцоход ямар санагдаж байсан бэ? Хамгийн дурсамжтай мөч юу байв? 

РМ: Дэлхийн хамгийн том хөгжмийн наадамд гайхалтай уран бүтээлчдийн хамт оролцож байгаадаа бид маш их баяртай бас бага зэрэг сандарч байсан. Иймдээ ч ахиж оролцохыг хүсэж байгаа. Бид дуучин H.E.R-ын фэнүүд учир түүнд шагнал гардуулсан нь гайхалтай байсан. “Баяр хүргэе, H.E.R” гэж хэлсэн маань хамгийн гайхалтай мөч байсан. 

РМ, Old Town Road дууны ремиксийг хэрхэн бүтээсэн бэ? 

РМ: Би хэд хэдэн ярилцлагадаа Old Town Road-ыг дуртай дуугаараа нэрлэсэн. Үүнийг реппер Lil Nas X олж хараад хамтарч дуулахыг хүссэн байх. Энэ талаар манай компани надад мэдэгдэхэд үнэхээр баяртай хүлээж авсан. Old Town Road шилдэг дууны жагсаалтыг 18 долоо хоног тэргүүлсэнд миний Seoul Town Road ремиксийн нөлөө бага ч гэсэн байгаа байх. Lil Nas X-тэй хамтарч уран бүтээл хийсэндээ үнэхээр баяртай байгаа. 

Та нар Грэммид шагнал гардуулсан анхны кпоп хамтлаг болсноос гадна Love Yourself: Tear цомог чинь шилдэг үзэмжтэй цомгийн төрөлд нэр дэвшсэн. Тэгвэл ирэх жилийн Грэммигээс юу хүлээж байна? 

РМ: Энэ жил бид их олон зүйлсийн анхдагч боллоо. Беатлсээс хойш нэг жилийн дотор гурван шилдэг цомог гаргасан анхны хамтлаг, SNL-д анх удаа үзүүлбэр үзүүлсэн хамтлаг гэх мэт. Магадгүй ирэх оны Грэммид анхны үзүүлбэрээ үзүүлнэ гэж мөрөөдөж байгаа. Энэ талаар бодоход л айдас төрж байгаа ч өөрсдөөрөө байж илүү их хичээх болно. 

Одоогийн уран бүтээлчдээс хэнийг сонсдог вэ? 

Жин: Холси 

Жунгуг: Билли Айлеш 

Жимин: Лабринт, Гэвин Жэймс

Шуга: Lil Uzi Vert.

Жэй-хоуп: Chance the Rapper.

Ви: Конан Грэй 

РМ: Nas, Lil Nas X.

Жин Холсиг сонсдог гэлээ. Түүнтэй Boy With Luv дуун дээр хамтарч ажиллах хэр байв? 

РМ: Бид түүний Чэйнсмокерстэй хамтарсан Closer дууг сонссоноос хойш фэнүүд нь болсон. Холси Boy With Luv дууны клипэнд анх удаа бүжиглэсэн гэж сонссон. Тэр маш их давтсан байсанд нь бид их талархсан. Мөн тэр бидний Таймс сэтгүүлийн Нөлөө бүхий 100 хүний жагсаалтад зориулж танилцуулга бичсэн. Түүний бичсэн зүйл бидний сэтгэлийг их хөдөлгөсөн. Хайртай шүү, Холси.

Хэрэв зарим гишүүд Өмнөд Солонгосын армид алба хаахаар болбол аялан тоглолтоо яах вэ? 

Жин: Эх орон дуудсан үед цэргийн алба хаах нь бидний үүрэг. Иймд бүх чадлаа дайчлан албаа хаана. Харин тэр хүртэл аль болох олон тоглолт хийж бүх чадлаараа хичээх болно. 

Та нар одоо шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа юу? Дараагийн цомгоороо фэнүүддээ юу амлах вэ? 

РМ: Тиймээ бид шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Гэхдээ үүнийхээ хажуугаар аялан тоглолтоо хийж дэлхий даяарх фэнүүдтэйгээ уулзахаар хичээж байна. 

Та нар өнгөрсөн Грэммигийн үеэр H.E.R., Травис Скотт, Лэди Гага нартай хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг гэсэн. Өөр уран бүтээлчид байгаа юу? 

Жэй-хоуп: Дрэйк

РМ: Бидэнд хамтарч ажиллахыг хүсдэг олон уран бүтээлчид байгаа. Тэдний нэг болох Lil Nas X-тэй хамтарч уран бүтээл гаргаж чадлаа. Дрэйк бол яг эцсийн зогсоол гэсэн үг. Бид түүнтэй Грэммигийн үеэр уулзаж байсан. Дрэйк, завтай болохоороо манай компани руу яриарай. 

Өнгөрсөн жил та нар Грэммид хослол өмсөж очсон. Дараа жил ямар хувцас өмсөх вэ? 

Шуга: Эхлээд Грэммид оролцох эрхтэй болсны дараа тэр талаар бодох байх. 

Жэй-хоуп: Хэрэв Грэммид оролцож чадвал гайхалтай хувцас сонгох байх. 

Өнгөрсөн 10 сард Америкт хийсэн анхны тоглолтын талаар ямар дурсамж байна вэ? 

Шуга: Яг нэг жилийн өмнө Сити фиелд цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн. Тоглолтын үеийн бичлэгүүд Bring the Soul кинонд багтсан байгаа. Бид киногоо үзэхэд их олон жил өнгөрсөн мэт санагдсан. Тэр үеийн цаг агаар, үзүүлбэрүүдийг эргэн санахад тоглолтоо үргэлжлүүлэх хүсэл төрсөн. 

РМ: Энэ тоглолтынхоо зургийг хэвлээд компанийхаа барилгын урд өлгөчихсөн байгаа. 

Саудын Арабт хийх тоглолтынхоо талаар яриач. Яагаад тэнд тоглох болов?

Жин: Бид анх удаа Ойрхи Дорнодын ялангуяа Саудын Арабын фэнүүдтэйгээ уулзах боломжтой боллоо. Манай хамтлаг үргэлж дэлхийн өнцөг, булан бүрт байгаа фэнүүдтэйгээ уулзахад бэлэн байдаг. Саудын Араб бол тэдний нэг хэсэг. Бид тэнд хамгийн шилдэг тоглолтоо үзүүлэхээр хичээх болно. 

Сүүлд хийсэн хамтарсэн уран бүтээлүүдээс аль нь таалагдаж байгаа вэ? 

РМ: Persona цомогт багтсан Make It Right дууг Эд Шийран бичсэн. Тэр манай компани руу залгаад бидэнд дуу бэлэглэхийг хүссэн нь үнэхээр гайхалтай уран бүтээл байсан. Мөн BTS World гар утасны тоглоомонд зориулж гаргасан дууг Juice WRLD, Зара Ларссон, Мура Маса, Charli XCX нартай хамтарч бүтээсэн. Орон орны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах их сонирхолтой байсан. 

BTS World тоглоомын талаар яриач? 

Жунгуг: Энэ тоглоомын тоглогч манай менежер болоод биднийг супер одууд болгох ёстой. 

Жин: Бас бид уг тоглоомондоо жүжиглэж үзсэн байгаа. РМ-ын жүжиглэлт сайн байсан. 

Жимин: Бид нар тоглоомон дотор байгаа. Тиймээс өөрөөрөө тоглох бага зэрэг ичмээр санагдсан. 

Тоглоомын нууц нь юу вэ? Тоглогчид яаж та нарыг од болгох уу? 

РМ: Маш их хичээх хэрэгтэй. 

Шуга: Хэрэв бидэнд дуртай бол тоглоомондоо амжилт гаргах болно. 

Эх сурвалж: Rolling stone