Зүрхний шигдээс болж байсан хүмүүс бүсэлхий хэсгээрээ таргалбал дахин шигдээс болох эрсдэлтэй гэдгийг Шведийн судлаачид тогтоожээ. Энэ нь ялангуяа эрчүүдэд илүү нөлөөлдөг байна. 

Судалгаанд зүрхний шигдээс туссан 22 мянган өвчтөний мэдээллийг ашигласан ба тэдний бэлхүүсийн хэмжээг харьцуулжээ. Ингэхэд эрчүүдийн 7.3 хувь, эмэгтэйчүүдийн 7.9 хувь нь анхны шигдээсээс дөрвөн жилийн дараа дахин шигдээс болсон байна. 

Эдгээр эрчүүдийн 78 хувийнх нь бэлхүүсний хэмжээ 94 см-ээс их, эмэгтэйчүүдийн 90 хувийнх нь 80 см-ээс их байжээ. 

Бэлхүүсний таргалалт нь мөн тамхи, чихрийн шижин, даралт ихсэх, биеийн массын индекс зэргээс хамаардаг байна. Иймд зүрхний шигдээсийн эрсдэлийг бэлхүүсийн хэмжээгээр тодорхойлох боломжтой юм. 

Судлаачдын хэлснээр эрчүүдийн дотор эрхтэн өөхөлсөн байдаг ба энэ нь холестрин болж артерын судасыг хатууруулж зүрхний шигдээст хүргэдэг байх магадлалтай гэнэ. 

Харин эмэгтэйчүүдийн бэлхүүсний таргалалт арьсан дотор явагддаг учир харьцангуй аюулгүй байна. Иймд өдөрт дор хаяж 30 минут алхах, төмөр өргөх, сууж босох зэрэг дасгал хийж гэдэсний булчингаа хөгжүүлэх хэрэгтэй юм. 

Эх сурвалж: CNN