Үндэсний статикийн хорооноос өндөг, элсэн чихэр, шатахуун, мах, гурил, архи зэрэг өргөн хэрэглээний 14 нэр төрлийн бүтээгдэхүүний 2008 онд худалдаалагдаж байсан дундаж үнийг 2018 онтой харьцуулсан байна.

Эдгээрээс архины үнэ 10 жилийн дотор хамгийн их нэмэгдсэн бөгөөд дунджаар 4544 төгрөгөөр өсжээ. Үүний араас мах орсон ба хонины ястай мах 3357, үхрийн ястай мах 4346 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэхүү үнийн харьцуулалт нь манай улсад жил ирэх тусам төгрөгийн ханш суларч байгаагийн нотолгоо юм. Монгол банкнаас гаргасан судалгаагаар сүүлийн 16 жилд буюу 2001-2016 оны хоорондох өгөгдлөөс харахад төгрөгийн доллартой харьцах нэрлэсэн ханш нийт хугацааны 75 хувьд суларчээ.