Бид тоймлоё, Та унш

2019.01.28 Даваа                           -9°C   2,632.72  Эд, эдлэл идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё


Эрдэнэтийн 49% Сингапур руу шилжих гэж байна

Улсын үйлдвэрийн 49%-н маргаан гацаанд орж, Төрийнх үү, Монголын зэс корпорацынх уу гэдэг дээр хуулийн байгууллагууд маргалдсаар хэдэн жил дамнаж байна. Тэгвэл Монголын зэс өөрийн бүх мэдлээ Сингапурт бүртгэлтэй компани руу шилжүүлжээ.

Гэдэг нь…

Хэрэв Эрдэнэтийн 49-г Монголын зэсийн мэдэлд шийдвэл Эрдэнэт үйлдвэрийн тал % нь гадны компанийн мэдэлд орж, Монголын хууль, эрх зүйн орчноос ангид болно гэсэн үг. Цаашлаад уг компани 49%-г зарж борлуулснаар хэн дуртай нь Монголын эдийн засгийг дангаараа шахуу бүрдүүлдэг Эрдэнэтийн эзэн болно.

Оросоос Монгол компани худалдаж авлаа гээгүй билүү?

Уг нь тэгсэн. Гэсэн ч Монголын зэс санаагаа өөрчилж, ердөө 10 хоногийн өмнө компаниа худалдсан баримтыг бид ил болголоо.

Одоо яах вэ?

Хууль тогтоогчдын хэрхэн ажиллахыг хянаж, Монголын баялаг Монголын ард түмний мэдэлд үлдэх эсэхийг харах л үлдэж байна.

Үндсэн хуульд “Монгол улсын ... байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заажээ.


Оффшороос ₮197 тэрбум Монголд орж ирэв

Татваргүй бүс оффшор дахь хөрөнгөө манай улсын 20 албан тушаалтан мэдүүлж, ₮197 гаруй тэрбумыг Монголд оруулж ирсэн хэмээн АТГ мэдэгдлээ. Эдгээрийн ₮11 гаруй тэрбумыг биет байдлаар оруулж ирсэн бөгөөд ойролцоогоор ₮29 тэрбум хөрөнгө оффшор бүсэд үлдээд байна.


Хүүхдийн машины суудлыг хэрэглэж хэвшье

Манай улсад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүйгээс үүдэн 2017 онд л гэхэд 60 гаруй хүүхэд амь насаа алджээ. Тэгвэл Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Номин ХХК-тай хамтран зах зээлийн үнээс хямдаар 0-12 насны хүүхдийн машины суудлыг худалдаалж эхэллээ. Худалдаалж буй үнэ, байршлыг харах.


Бразилд далан нурж 200 гаруй уурхайчин сураггүй болжээ

Минас Гераис мужийн Параопеба голын далан нурж төмрийн хүдрийн уурхайн 7 ажилтан амиа алдсан байна. Тус уурхай 300 ажилчинтай бөгөөд ослын үеэр нийт ажилчдын ⅓ нь байсан гэнэ. Одоогоор уурхай сая тн шаварт дарагдсан бөгөөд эрлийн ажлыг 5 нисдэг тэргээр хийж байна. Мөн мужийн нам дор бүсэд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Буйлны үрэвсэлтэй хүмүүс Алцхаймер тусах магадлалтай

Буйлны үрэвслийн нян Алцхаймер өвчтэй хүмүүсийн тархинд байдаг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоолоо. Судалгаанд Алцхаймер өвчтэй хүмүүсийн тархины эд, нугасны ус, шүлсийг шинжилсэн бөгөөд тэдний 96% нь буйлны үрэвслийн нянг тархиндаа тээж байжээ. Уг нян нь амны хөндийгөөс тархи руу дамжиж уураг тархины мэдрэлийн эсийг устгадаг гэнэ. Судалгааны дүнд Алцхаймер өвчнийг зогсоох эм гаргасан ч одоогоор туршилтын шатандаа байна.

Таны сонорт


Image result for computer icon Гүний худаг гаргах зөвшөөрлийг цахимаар олгоно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр