Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын найманд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Пүрэв, Баасан гарагт бүх нийтээр амрах юм. Улмаар Баасан гарагийн ажлын өдрийг энэ сарын 17-нд шилжүүлсэн байна.

Тэгвэл эдгээр амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг сонирхуулъя.  

  • Миний сүлжээ дэлгүүрийн бүх салбар 08:30-22:00
  • Номингийн бүх салбар дэлгүүрүүд 08:45-22:00
  • Сансар сүлжээ дэлгүүрийн  бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу
  • Е-март их дэлгүүр 09:00-22:00 цагт
  • Оргил худалдааны төвийн салбарууд 09:00-22:00
  • Алтжин бөмбөгөр Пүрэв гарагт амарч Баасан гарагт 10:00-20:00
  • Бөмбөгөр худалдааны төв Пүрэв гарагт амарч Баасан гарагт 09:00-20:00
  • Да хүрээ авто машины зах Пүрэв гарагт амарч Баасан гарагт 09:30-18:00
  • Зуун айлын барилгын материалын төв Пүрэв гарагт амарч Баасан гарагт 09:00-18:00
  • Мишээл экспо 10:30-19:00
  • Нарантуул зах Пүрэв гарагт амарч Баасан гарагт 10:00-18:00
  • Хархорин худалдааны төв Пүрэв гарагт амарч Баасан гарагт 10:00-19:00
  • Хүчит шонхор зах Пүрэв гарагт амарч Баасан гарагт 06:00-18:00
  • Sunday плаза 10:00-20:30.

Сонирхуулбал, Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг төрийн дээд шагнал Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай.

Гэвч энэ жил тус шагналын шалгуурыг хангасан хүн байгаагүй учир олгохгүй байхаар Ерөнхийлөгчийн тамгын газар шийдвэрлэсэн байна. Уг шагналыг өнгөрсөн жил олимпын аварга Н.Түвшинбаяр хүртсэн юм.