Европын холбооны гишүүд бүх ухаалаг утсанд USB-C төрлийн цэнэглэгч ашиглах хуулийг 93 хувийн саналаар баталлаа. Хуулийг долдугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч Apple компани хамгийн ихээр шүүмжилж байна. 

Apple компанийн зүгээс “Бусдыг хүчилсэн ийм шийдвэр инновацийг зогсоон улмаар Европын иргэдэд сөргөөр нөлөөлөх болно" гэжээ.

Андройд үйлдлийн системтэй ихэнх утаснууд USB-C төрлийн цэнэглэгч ашигладаг бол IOS үйлдлийн системтэй утаснууд Лайтнинг төрлийн цэнэглэгч ашигладаг юм. 

Дэлхийд 50 сая метр тонн технологийн хог хаягдал гардаг ба нэг хүнд зургаан килограмм хог ногдож байна. Үүний багагүй хэмжээг утасны цэнэглэгч эзэлдэг учир Европын холбоо уг асуудлыг шийдэх ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.

Европын комисс энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг 2009 оноос хайж Apple, Samsung, Huawei болон Nokia компанийг нэгэн төрлийн цэнэглэгч үйлдвэрлэх санамж бичиг хүргүүлж байсан юм. Гэхдээ энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй байна. 

Европын холбооны орнууд: 

  • Австри, 
  • Бельги, 
  • Болгар,
  • Унгар, 
  • Герман, 
  • Грек, 
  • Дани, 
  • Ирланд, 
  • Испани, 
  • Итали, 
  • Кипр, 
  • Латви, 
  • Литва, 
  • Люксенбург, 
  • Мальт, 
  • Нидерланд, 
  • Польш, 
  • Португал, 
  • Румын, 
  • Словак, 
  • Словени, 
  • Финланд, 
  • Франц, 
  • Хорват, 
  • Чех, 
  • Швед, 
  • Эстон 

Эх сурвалж: Vice, Reuters

А.Санжаанамсан