Энэ сарын 22-нд зүүн аймгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи 21, 24-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгийн нутгаар 14-16 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна.

Мөн Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.