Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 24, 25, 31, есдүгээр сарын нэгний амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 

  • Улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ны Бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
  • Улсын дугаар нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин энэ сарын 25, есдүгээр сарын нэгний Ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. 

Мөн хотын даргын захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шугам сүлжээний өргөтгөл засварын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.