Хүүхдэд С аминдэм дутагдвал өсөлт хөгжлийн хурд нь буурч, царай нь цонхийж, уцаарламтгай болдог төдийгүй ясны хэвийн хөгжил алдагддаг байна. С аминдэмийн дутал нь хаврын улиралд голчлон тохиолддог гэнэ. 

С аминдэм нь нян эсэргүүцэх, гадна орчинд дасан зохицох чадварыг сайжруулдаг ба төмөр дутлын цус багадалт үүсэхээс сэргийлдэг байна. Иймд төмрийн дуталд өртөмтгий хүүхдэд С аминдэм өгөх нь чухал юм. 

С аминдэм дутахад чийг бамын өвчнөөр өвдөж яс, шүдний хэвийн хөгжил удаашрахын зэрэгцээ судас нимгэрч, бага зэргийн даралтад арьсан доорх хялгасан судсууд хагарч, арьсны дор цус хуран хөхөлбөр туяатай болдог аж. Тиймээс хүүхдийн аминдэмийн хэмжээг тодорхойлуулж эмчийн заавраар хүүхдэд нэмэлтээр өгөх шаардлагатай. 

Гэхдээ хоол хүнснээсээ хэрэгцээт аминдэмээ авах нь чухал бөгөөд нохойн хошуу, жүрж, төмс, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон өнгийн ногоо, усан үзэмний шүүсэнд С аминдэм их хэмжээгээр агуулагддаг байна. 

Үүнээс гадна хүүхэд суулгалт өвчнөөр удаан өвдсөн үед В аминдэмээ алддаг гэнэ. Иймд В аминдэмээр баялаг мах, шувуу, загас, гахaйн мах, өндөг, самар, талх, үр тариа, ногоо, цагаан будааг хүнсэнд нь түлхүү хэрэглүүлэхийг зөвлөжээ. 

Хүүхэд бүхэн эрүүл энх, аз жаргалтай байг.