Бид тоймлоё, Та унш

2019.03.14 Пүрэв                                                              5°C   2,632.80  Нас уртасна

Чухлыг тоймлоё


4 жил ажиллаагүй автобусны камерыг ажиллуулна

Хулгай, дээрмээс сэргийлэх үүднээс 6/1 гэхэд УБ-т явж байгаа бүх автобусны камерыг ажиллуулахаар боллоо. Учир нь хулгайн гэмт хэргийн гаралт 40%-р буурсан ч автобусанд үйлдэгдэж буй халаасны хулгай буураагүй гэнэ.

₮1 тэрбумаар 1200 автобусыг камержуулж байв

2015/7 сараас автобуснуудад цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлсэнтэй зэрэгцэн 1200 гаруй автобусанд камер суурилуулсан юм. Энэ нь нийт ₮1 тэрбумын өртгөөр хийгдсэн ч 80% орчим нь өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаа юм.

Ажил эхлэх, тарах үе хулгайчдын ажлын цаг

Автобусны хулгайн 94%-г гар утас эзэлдэг бөгөөд 18-40 орчим насны 400 орчим халаасны хулгайч цагдаад бүртгэлтэй байдаг гэнэ. Гэхдээ автобусны камер ажилладаг болсноор зөвхөн хулгайчийг бус жолоочийг ч мөн хянах юм. Учир нь жолооч нар тамхи татах, хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, бүдүүлэг авирлах зэрэг зөрчил гаргадаг байна.


Хүндийн өргөлтийн анхны өсвөрийн аварга төрлөө

Хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ-ний анхны медалийг 17 настай Г.Энэрэл эх орондоо авчирлаа. Тэрээр түлхэлттэй өргөлтөөр 105 кг-ийг өргөж хүрэл медаль авсан ба түүнтэй хамт оролцсон Б.Хонгорзул 5-р байрт шалгарчээ. Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг 2017 онд М.Анхцэцэг хүртсэн юм.


ЗЦ-ын гүүрэн гарц 9 сард ашиглалтад орно

Гүүрэн гарцын ажил эхлэхтэй холбогдуулан 4/1-с Олимпын гудамжны замыг хаахаар боллоо. Гүүрэн гарцыг барих ажлыг Хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр 2018 онд эхлүүлсэн ба энэ 7 сард үндсэн гүүр ашиглалтад орж, 9 сард бүрэн хүлээлгэж өгөх гэнэ. Мөн энэ онд Сонсголонгийн гүүрийг шинэчилж, Яармагийн гүүрийг тохижуулахаар төлөвлөжээ.


Хойд Солонгос НҮБ-ын хоригийг зөрчжээ

НҮБ-ын 2017 онд тавьсан хоригийг Хойд Солонгос үл тоон газрын тосны импорт, нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн гэнэ. Мөн Ойрхи Дорнодод зэвсэг худалдаалж ОУ-ын банкнуудыг хакердахыг завдсан гэж НҮБ мэдээллээ. Хойд Солонгос нүүрсний томоохон экспортлогч байсан ба жилд 525 мянган тн нүүрс нийлүүлж, 500 мянган тн газрын тос авдаг байжээ. Гэвч тэдний 2017 онд хийсэн цөмийн пуужингийн туршилтын хариуд НҮБ гадаад худалдааг нь хориглосон юм.


Пакистан үйлдвэрлэсэн пуужингаа амжилттай туршлаа

Нэмэлт зайг туулах чадвартай уг пуужинг ОУ-ын халдлагад хариу цохилт өгөхөд ашиглах гэнэ. Зохион бүтээгчдийн "ухаалаг" гэж тодорхойлсон уг пуужинг Хятад, Пакистаны хамтран бүтээсэн онгоцон дээр туршсан байна. Пакистаны босогчдын бүлэглэл 2 сард Энэтхэгийн Кашмир мужид халдлага үйлдэж 40 хүний аминд хүрсэн юм. Үүний хариуд Энэтхэг тус муж дахь Пакистаны эзэмшил рүү 2 бөмбөгдөгч онгоц илгээснээр тэдний харилцаа таарамжгүй болоод байна.

Таны сонорт


Image result for goat icon Цагаан ноолуур ₮60-100 мянгын үнэтэй байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр