Канад улс жил гаруйн хугацаанд маргасан Америк, Мексик гурван улсын худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Америкийн фермерүүд Канадын сүүн бүтээгдэхүүний зах зээлд ойртох бөгөөд хоёр улсын хоорондох автомашины татварын бодлого зөөлрөх юм.

Энэ талаар хоёр орны худалдааны төлөөлөгчийн мэдэгдэлд, “Уг гэрээ нь Хойд Америкийн дундаж түвшний хагас тэрбум гаруй иргэдэд өндөр цалинтай ажил олгож, эдийн засгийн харилцааг сайжруулна” гэжээ.

Мөн гэрээний нэрийг сольж Америк, Мексик, Канадын гэрээ болгожээ.

Америкийн тал гэрээг Конгресст өргөн барьж 60 өдрийн дотор хэлэлцсэний дараа ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурах юм.

Америк, Мексик улс өнгөрсөн наймдугаар сард гэрээнд гарын үсэг зурж автомашин үйлдвэрлэлийн асуудлаа шийдсэн юм.

Эх сурвалж: CNN