Канадын парламент ирэх гурван жилд нэг сая гаруй цагаач иргэдийг хүлээн авна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь тус улсын хүн амын нэг хувьтай тэнцэнэ гэсэн үг юм.

Канад улс 2017 онд 286 мянга гаруй цагаачийг хүлээн авсан бөгөөд энэ онд 350 мянга болж магадгүй гэнэ. Цаашилбал, энэ тоо 2020 онд 360 мянга, 2021 он гэхэд 370 мянгад хүрч болох юм байна.
Энэ талаар тус улсын Цагаачлал, дүрвэгч, иргэншилийн сайд Ахмед Хуссейн, “Канадад цагаачилсан иргэдийн ачаар манай улс хүчирхэг орон болж чадсан. Цаашид цагаачдыг хүлээж авснаар хүн амын насжилт, төрөлтийн үзүүлэлт буурснаар сулраад буй ажиллах хүчийг нөхөж чадна” гэв.

Тэрээр Сомали улсаас Канадад цагаачилсан юм.
Америк зэрэг барууны орнууд сүүлийн үед цагаачлалын бодлогоо чангатгаж байгаа энэ үед Канадыг уг шийдвэр олон хүн нааштаагаар хүлээн авч байна. Мөн Канад улс дүрвэгчдийн аюулгүй байдлыг хангана гэж мэдэгдэж 5.6 сая долларын тусламж үзүүлсэн юм.
НҮБ-ын Дүрвэгчдийн агентлагийн мэдээлснээр 2017 онд 68.5 дүрвэгч эх орноо орхисон байна.

Эх сурвалж: CNN, Newsweek