Прокурорын газраас Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Энэхүү хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болсон байна.

Дашрамд дурадахад, Капитал банканд хадгаламж эзэмшиж байсан 400 орчим нэгдэн тэмцэл хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь тус банканд хамгийн багадаа 30 сая төгрөгөөс нэг тэрбум хүртэлх төгрөгийн хадгаламжтай байжээ.

Мөн капитал банканд 20 сая хүртэлх төгрөгийн харилцах болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Хаан банкаар дамжуулан олгож байгаа юм.

Капитал банк нь 1990 онд байгуулагдсан бөгөөд орон даяар 60 салбар нэгжтэй байна. Тус банкны хувьцааны 99.97 хувийг Бишрэлт групп, 0.03 хувийг Чоно финанс ББСБ эзэмшдэг байжээ.