Реппер Карди Би дахин гоо сайхны хагалгаа хийлгэхгүй гэдгээ твиттер хуудсаараа мэдэгдлээ. Тэрээр, “Дахиж хагалгаа хийлгэхгүйн тулд сүүлийн хоёр долоо хоног дасгал хийж байна” гэж бичжээ.

https://twitter.com/iamcardib/status/1138723394457722880?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1138723394457722880%7Ctwgr%5E393039363b74776565745f6d65646961&ref_url=https%3A%2F%2Fwww.cnn.com%2F2019%2F06%2F13%2Fentertainment%2Fcardi-b-surgery%2Findex.html

Тэрээр өмнө нь өөх соруулах, хөх томруулах хагалгаа хийлгэснийхээ дараа хэд хэдэн тоглолтоо хойшлуулсан юм. Энэ талаар твиттертээ, “Би мөнгөнд дуртай учир тоглолтоо цуцлах дургүй. Тоглолтоо цуцлана гэдэг олон сая доллар алдаж байна гэсэн үг. Гэхдээ миний эрүүл мэнд илүү үнэтэй учир хөхөө эдгэх хүртэл тоглолтоо хойшлуулахаас өөр арга алга” гэж жиргэжээ.

Мөн Карди Би Мягмар гарагт инстаграмдаа хавдсан хөлнийхөө зургийг оруулаад, “Онгоцоор явах бүрт хөл, гэдэс минь хавдаж шатаж байгаа юм шиг санагдаж байна. Иймээс эмч намайг тоглолт хийж болохгүй гэсэн” гэж бичсэн байна.

Тэрээр төрсний дараа илүүдэл жингээ хасч ажилдаа хурдан эргэж орохын тулд хагалгаа хийлгэсэн гэнэ. Энэ талаараа тэрээр, “Би уран бүтээлч хүн учир 24 цагаар ажилладаг. Надад дасгал хийх цаг зав байхгүй. Иймээс өөрийнхөө биед хүссэн зүйлээ хийлгэнэ” гэжээ.

Эх сурвалж: CNN, Complex