Хонг Конгийн удирдагч Кэрри Лам жагсагчдын таван шаардлагын нэг болох Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслийг бүрэн цуцаллаа. 

Мөн Цагдаагийн асуудал хариуцсан хороонд шинээр хоёр гишүүн томилох, иргэдтэй илүү ойр харилцах, нийгмийн асуудлуудыг шалгахыг холбоодуудад уриалах зэрэг арга хэмжээ авах гэнэ. 

Харин ардчиллын үнэ цэнийг нэмэгдүүлэх, цагдаа нарын хүчирхийллийг шалгах, жагсагчдыг босогч гэж тодорхойлсноо өөрчлөх, баривчлагдсан жагсагчдыг суллах гэсэн шаардлагад хариу өгөөгүй байна. 

Кэрри Лам сая гаруй хүний эсэргүүцэлтэй тулгарсан ялтан шилжүүлэх хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард хойшлуулсан юм. Гэвч иргэд уг хуулийн төслийг бүрэн цуцлахыг шаардаж тэмцлээ үргэлжлүүлсэн байна. 

Ажиглагчид ялтан шилжүүлэх хуулийг цуцалснаар жагсагчдын уур бухимдлыг намжаахгүй гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж: CNN, BBC