Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар казино тоглосон нь тогтоогдсон байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар, зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлөхийг даалгасан байна. 

Мөн ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. 

Ийнхүү төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом тоглох, албаны машиныг хувьдаа ашиглах зэрэг зөрчил гаргаж байгаа тул Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуульд оруулахаар болсон байна. Ингэснээр ёс зүйн дүрмийг зөрчсөн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх нөхцөл бүрдэх гэнэ. 

Хуульд оруулах ёс зүйн дүрэм, 

  • Цалингаасаа үнэтэй бэлэг авахгүй байх, 
  • Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл гаргахгүй байх,  
  • Бизнес ангиллаар зорчихгүй байх, 
  • Албаны машиныг хувьдаа ашиглахгүй байх заалтыг хуульд оруулах юм.