Бид тоймлоё, Та унш

2020.01.21 Мягмар                                             -12°C 2,746.22 Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Хятадын халдварын тоо нэмэгдсээр байна

Ухань хотод дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн халдварын нийт тохиолдол 198 болж, 3 хүн нас баржээ. Мэргэжилтнүүд халдварын талаар судалж байгаа ч хэрхэн халдварладаг, хаанаас үүсгэгдсэнийг тогтоогоогүй байна. 

Халдварласан улсууд, 

Шэньжень, Бээжин, Япон, Тайланд, Солонгост бүртгэгдээд байна. Вирусийн халдварлах зам, эмчлэх аргыг олоогүй байгаа учир халдварласан хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа юм. 

Вирусээс сэргийлэх зөвлөмж: 

  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
  • Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
  • Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх;
  • Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.


Ерөнхийлөгч анх удаа Давосын чуулганд оролцож байна 

Швейцарын Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулган 1/24-нд өдөрлөнө. Чуулганаар ОУ-д тулгамдаж буй асуудлыг дэлхийн удирдагчид хэлэлцдэг ба ерөнхийлөгч Х.Баттулга чуулган өндөрлөсний дараа Норвегид албан ёсны айлчлал хийнэ.


Казино сонирхсон гишүүд 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь элчин сайд Б.Чулуунхүү нар Австралийн казинод орсон гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ тэд “казиног сонирхож орсон ба огт тоглоогүй” гэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу казино тоглосон бол чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах юм. Харин тоглолгүйгээр үзэж, сонирхсон тохиолдолд хариуцлага ногдуулах талаар заалт байхгүй байна.


Солонгосын ЗГ Монголыг онцлов

Монгол, Солонгосын дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулж ЭЗ-ын хамтын ажиллагаагаа сайжруулна гэж Солонгосын ЗГ мэдэгдлээ. Мөн Евро-Азийн орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэнэ. Манай улс 2019 онд Солонгостой $209 саяын худалдаа хийсэн байна.


Дэлхийн брэндүүд ноолуураас татгалзсаар байна

Амьтны эрхийг хамгаалах байгууллага буюу ПЕТА Хятад, Монголд ямааг хэрхэн самнаж байгааг харуулсан нь дэлхийн брендүүд ноолуураас татгалзахад хүргэлээ. Тухайлбал, Topshop, H&M, Forever 21 зэрэг томоохон 150 компани ноолуураас татгалзана гэв. Хятад, Монгол нь дэлхийн ноос, ноолуурын зах зээлийн 90%-г хангадаг юм.

Таны сонорт


Image result for car icon Налайхын замаар зорчих дээд хурдыг 80 км/ц болголоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр