Гадаад харилцааны яам, Катарын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Доха хотод боллоо. Уулзалтын хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар ахлах албан тушаалтны түвшинд тогтмол санал солилцох нөхцөл бүрдсэн байна.

Мөн спорт, соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар болж, албан, дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулахаар боллоо.

Улмаар Катарын тал онгоцны буудалд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог системдээ Монгол иргэдийг хамруулахаар болсон байна.

Манай улс Катартай 1988 онд дипломат харилцаа тогтоосон ба Мянганы зам төсөлд зориулан 10 сая долларын буцалтгүй тусламж үзүүлснийг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд 60 гаруй км зам тавихад ашиглажээ.