Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                           

Бид тоймлоё, Та унш

2019.12.12 Пүрэв                                                        -9°C 2,723.60 Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Монголчууд Вьетнамд дахин хулгай хийлээ 

Манай улсын 5 иргэн Вьетнамд дахин хулгай хийж байгаад, үйлдэл дээрээ баривчлагдлаа. Өмнө нь 11/15-нд 6 иргэн мөн Вьетнамын Хо Ши Мин хотод хулгай хийж байгаад баривчлагдсан юм.

Хулгайн эд зүйлсийг Монгол руу, 
Баривчлагдсан иргэд 23-49 насныхан байсан ба тэднээс бэлэн мөнгө, кредит карт хураасан байна. Сэжигтнүүд хулгайлсан картаараа худалдан авалт хийж, тухайн эд зүйлсээ Монголд зарах төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Тойм 
Он гарсаар манай улсын 20 иргэн гадаадад халаасны хулгайн хэргээр баривчлагдаад байна. Вьетнамын хуулийн дагуу хулгайлсан эд зүйлийн үнэлгээ $87-с илүү гарсан тохиолдолд хүнд гэмт хэрэгт тооцдог юм.


Хөрөнгө орлогоо худал мэдүүлэгчид 

АТГ-аас ХОМ-тэй холбоотой ₮1.1 тэрбумын зөрчил илрүүлж, 3 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх санал хүргүүллээ. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ХОМ-г шалгахыг ТББ-ууд шаардаж байгаа юм. Учир нь, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нарын хөрөнгө орлого 4 жилийн хугацаанд 6-20 дахин өссөн гэнэ.


Францчуудын ажил хаялт үргэлжилсээр

Тэд тэтгэврийн шинэ системийг эсэргүүцэн 6 дахь өдрөө жагслаа. Орон даяарх жагсаалд нийт 885 мянган хүн оролцсон ба зөвхөн Парист 180 мянган иргэн жагссан байна. Шинэ систем хэрэгжвэл тэтгэврийн нас хойшилж, хэмжээ буурна гэж иргэд үзэж байгаа юм.


Шинэ Зеландын галт уулын дэлбэрэлт

Цагаан арлын галт уул 12/9-нд дэлбэрснээс болж одоогоор 6 хүн амиа алдаж, 27 хүн гэмтээд байна. Дэлбэрэлтийн үеэр арал дээр 50 гаруй жуулчин байсан ба тэдний 1 нь ч амьд үлдээгүй гэж Цагдаагийн газар мэдээлжээ. Галт уул дахин дэлбэрэх төлөвтэй байгаа бөгөөд агаарт хорт хий тархсанаас болж аврах ажиллагаа явуулах боломжгүй байна.

Таны сонорт


Related image Шинэ жилийн өдөр хэрэгжүүлэх онцгой санаанууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ