Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

         

Бид тоймлоё, Та унш

2019.03.25 Даваа                                                       8°C   2,631.25  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


ЗХЖШ-ын дарга томилогдлоо

Намрын чуулганы дутууг гүйцээх зорилготой ээлжит бус чуулганы Баасан гарагийн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж хошууч генерал А.Ганбатыг 90.6% нь дэмжлээ.

Цэргийн албыг цэгцэлнэ гэв

Ардын армийн 019-р ангийн салаан захирагчаас УБ цэргийн хүрээний дарга хүртэл хийж байсан тэрээр “Сүүлийн үед цэргийн албанд гарч буй асуудлын шалтгааныг хамгийн түрүүнд тогтооно” гэлээ. Ийнхүү 11 сараас хойш удирдлагагүй байсан ЗХШЖ А.Ганбат гэх даргатай боллоо.

Тойм

"Амарч байсан гишүүдийг цуглуулж албан тушаалын халаа сэлгээ хийх гэлээ" гэх шүүмжлэлд өртөөд байгаа ээлжит бус чуулган ийнхүү анхныхаа томилгоог амжилттай хийлээ. Одоо АТГ-ын дарга, дэд дарга, Прокурорын орлогч зэргийг халж сэлгэх л үлдлээ.


Өмнөд Солонгосын Ерөнхий сайд айлчилж байна

ЕС У.Хүрэлсүхийн урилгаар ирж буй Өмнөд Солонгосын ЕС Ли Наг Ёны айлчлал өнөөдөр эхэлж байгаа ба Лхагва гарагт дуусна. Айлчлалын хүрээнд ЕС У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, 2 улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Үүнтэй холбоотойгоор Нисэх, Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөө зэрэг газрын замыг түр хаах юм.


Нийлэг уутны 35% нь шаардлага хангахгүй байна

НМХГ-аас худалдаа үйлчилгээ, хүнсний савлагаанд хэрэглэгдэж буй 300 гаруй нийлэг уутанд хэмжилт хийхэд 35.5% нь шаардлага хангаагүй байна. ЗГ-аас 3/1-ээс эхлэн 0.035 мм болон түүнээс нимгэн гялгар торыг хэрэглээнээс хассан юм. Гэвч зарим худалдаа үйлчилгээний төвүүд “өмнө нь аван уут дуусаагүй” гэх шалтгаанаар хэрэглэсээр байна. Хуульд зааснаар гялгар уут хэрэглэсэн хувь хүнийг ₮300 мянга, хуулийн этгээдийг ₮3 саяар торгох юм.


Брикситын эцсийн хугацааг хойшлууллаа

Их Британий ЕХ-с гарах үйл явц буюу Брикситын эцсийн хугацааг 5/22 хүртэл хойшлууллаа. Уг нь Их Британи 3/29-нд ЕХ-с гарах ёстой байсан ч парламент нь гэрээ байгуулах эсэх талаар санал зөрөлдөөнтэй байгаа юм. Гэхдээ Их Британий ЕС Тереса Мэй дараа 7 хоногт Брикситийн гэрээний 3 дахь хувилбарыг парламентдаа танилцуулах ба тэд зөвшөөрвөл уг хугацаа батлагдана. Харин татгалзвал гэрээний шинэ хувилбарыг 4/12 гэхэд ЕХ-нд танилцуулах ёстой байна.


Цахилгаан таксиг цэнэглэх анхны утасгүй цэг

Норвегид цахилгаан таксиг цэнэглэх анхны утасгүй цэгийг байгуулах ба цэнэглэх тавцанг газар, цэнэг хүлээн авагчийг таксинд суурилуулах гэнэ. Энэ нь таксиг богино хугацаанд 75 квт хүртэл хүчдэлээр цэнэглэх чадалтай байна. Норвеги нь цахилгаан машины хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг ба 2025 онд зөвхөн цахилгаан машин худалдаалах зорилт тавьжээ.

Таны сонорт


Related image Чихэрлэг зүйлс байнга уух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ