Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

         

Бид тоймлоё, Та унш

2019.03.21 Пүрэв                                                  0°C   2,631.91  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Хятадын эдийн засаг муудвал Монголынх ч муудна

Худалдааны дайнаас үүдэлтэй Хятадын ЭЗ-ийн уналт Монгол, Хонг Конг, Сингапур зэрэг улсад хамгийн ихээр нөлөөлнө гэж Америкийн судалгааны компани мэдэгдлээ. Гэтэл судлаачид Хятадын ЭЗ-ийн өсөлт 2019-2020 онд 0.6%-р буурч 6%-д хүрнэ гэж үзжээ.

Манай “төрийнхөн ЭЗ өснө гэв

Манай улсын ЭЗ энэ онд 8%-д хүрнэ гэж Сангийн яам болон ОУВС тооцоод байна. Гэвч Хятад манай улсын нийт экспортын 79%-г дангаараа хангадаг бөгөөд жилд $5.23 тэрбумын бүтээгдэхүүн нийлүүлдэг юм. Харин манай улс $1.42 тэрбумын бараа импортолдог ба Хятадын ЭЗ муудах тусам үнэ нь буурах эрсдэлтэй гэж судлаачид үзжээ.

Худалдааны дайнаас ашиг олох боломжтой юу?

Хятадаас Америк руу нийлүүлдэг бүтээгдэхүүнийг манайх Америк руу экспортолж чадвал ашиг хүртэнэ гэж эдийн засагчид дүгнэсэн. Гэхдээ манай улсад Америкийн хэрэгцээг хангахаар үйлдвэрлэлийн хүчин чадал байхгүй гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Тойм

Өнгөрсөн оноос эхэлсэн Хятад, Америкийн худалдааны дайн түр намжсан ч 5 сараас $265 тэрбумын татвар Хятадад үйлчилж эхлэх юм. Тэд энэ хугацаанд харилцан $110-250 тэрбумын татвар тавьжээ. Гэвч үүнээс үүдэн манай улсын ЭЗ энэ онд 8%-д хүрч чадахгүй ч байх эрсдэлтэй байна.


Нийт нутгийн 55%-д хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай

Монголын нийт газар нутгийн 55% нь 7-9 баллаас дээш газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай дээрх бүсэд хот суурингийн 75%, нийт хүн амын 86% оршдог байна. Гэвч сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихсэж, эрсдэл нь 2 дахин нэмэгджээ. Тухайлбал, он гарсаар 261 удаа газар хөдөлснөөс 3.5 болон түүнээс дээш магнитудын газар хөдлөлт 17 бүртгэгджээ.


Тусгай олимпоос 3 аварга төрлөө

Арабын нэгдсэн Эмиратад болж буй зуны 15 дахь тусгай олимпоос манай тамирчид 13 медаль хүртлээ. Үүний 3 нь алтан медаль бөгөөд манай улс тусгай олимпоос усанд сэлэлтийн анхны алтан медалиа авсан байна. Дэлхийн 190 гаруй орны тамирчид өрсөлдөж буй тусгай олимп өнөөдөр дуусах ба манай улсаас 28 тамирчин оролцлоо.


Казахстаны ерөнхийлөгч огцорлоо

Казахстаныг 29 удирдсан Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр огцорч, парламентын дарга Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэхээр боллоо. Назарбаев 3/30-нд ажлаа албан ёсоор өгөх ба огцорч буй шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Харин ерөнхийлөгчийн орлогчоор томилогдсон Токаев Казахстаны нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэх санал гаргаад байна. Назарбаев огцорсноор Орос, Америк 2 тус улсад нөлөөллөө тогтоохоор өрсөлдөнө гэж шинжээчид үзжээ.


Япон 2020 оны олимпын эрхийг хууль бусаар авчээ

Үүнтэй холбоотойгоор тус улсын олимпын хорооны дарга Цунэказу Такэда ажлаа өглөө. Тэрээр 2013 онд болсон олимпын эрхийн өрсөлдөөний үеэр ОУ-ын олимпын хорооны гишүүний хүүгийн компанид 2 сая евро өгсөн гэдгийг Францын прокурорууд тогтоосон байна. Гэвч Японы олимпын хороо болон Такэда уг мөнгийг үйлчилгээний хөлс гэж тайлбарлажээ.

Таны сонорт


Бямба гарагаас ихэнх нутгаар дулаарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ