Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

         

Бид тоймлоё, Та унш

2019.02.18 Даваа                                               -5°C   2,632.71  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё


Иргэд хордохгүй л бол мэргэжлийн хяналтынхан шалгахгүй

Зайсан дахь КFC-р үйлчлүүлсэн хүмүүс хордлого авч 2/15-ны байдлаар 37 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Гэвч Зайсан дахь KFC-ээс бусад салбараар үйлчлүүлсэн хүмүүс өвдөөгүй учир шалгалт хийхгүй гэж НМХГ мэдэгдлээ.

Шинжилгээний хариу өнөөдөр гарна

KFC-ын агаар, хоол хүнс, ус, тоног төхөөрөмж, ажилчид зэргээс авсан шинжилгээний хариу өнөөдөр гарснаар халдварын эх үүсвэр тодорхой болно. ХӨСҮТ-ийн мэдээлснээр хордлого авсан хүмүүсээс цусан суулга өвчний нян илэрчээ. Зайсангийн KFC-р энэ сарын 8-11 өдрүүдэд 1542 хүн үйлчлүүлсэн ба хордлого авсан хүний тоо нарийн тодорхойгүй байна.

Зайсангийн салбар угаасаа Но-той байсан

НМХГ-ын 2017, 2018 онд хийсэн шалгалтаар тус салбар бага болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгдэж байжээ. Гэвч тухайн үед зөрчлийг арилгах даалгавар өгч торгох арга хэмжээ л авсан байна. Энэ мэтээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй Мэргэжлийн хяналт иргэд нь олноороо өвдөхгүй л бол ажлаа хийдэггүй бололтой.


Хотын даргад нэр дэвшигчийг ЕС У.Хүрэлсүх батламжилсангүй

Ингэснээр МАН-ын бүлэг болон НИТХ дахин хуралдахаар боллоо. НИТХ-с дахин сонгогдсон нэр дэвшигчийг ЕС 5 хоногийн дотор батламжлах ба 2 дахь удаагаа татгалзвал НИТХ шууд томилох хуультай юм. Хотын дарга асан С.Батболд 12/15-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш УБ хот даргагүй байна.


МАНАН-ийн эсрэг тэмцэл зогсоогүй

МАНАН-ийн эсрэг тэмцэгч гишүүд төрийн 3 өндөрлөгт 8 заалт бүхий шаардлага хүргүүллээ. Шаардлагад 14 хоногт багтан ээлжит бус чуулган хуралдуулах, ЖДҮ, 60 тэрбумын хэргийг шийдэх, АТГ, Прокурор, Шүүхийн удирдлагыг солих, Эрдэнэтийн маргааныг эцэслэх зэрэг асуудлууд тусгагджээ. Тэд МАНАН эсрэг тэмцэл ганц УИХ-ын даргыг огцруулснаар дуусахгүй гэлээ.


Трамп онц байдал зарлах уу?

Тэрээр Мексикийн хил дээр хана барих төсвийг Конгресс батлахгүй бол онц байдал зарлана гэж мэдэгдлээ. Дүрвэгчдээс сэргийлэх хана барих нь Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг байсан юм. Гэвч Конгрессын гишүүд $5.7 тэрбумаар хана барих нь хэт их мөнгийг дэмий үрсэн хэрэг гэж үзжээ. Улмаар Конгресс хилийн аюулгүй байдлыг хангахад $1.3 тэрбумыг төсөвлөсөн байна.


Хуурамч мэдээллээс болж улаанбурханы тархалт нэмэгджээ

Улаанбурханы дархлаажуулалт жил бүр 2-3 сая хүнийг нас барахаас сэргийлдэг байна. Гэвч Оросын хуурамч мэдээлэл тараагчид вакцин тариулахгүй байхыг ухуулснаас болж улаанбурхан өвчний тархалт дэлхийд 30% нэмэгдсэн гэнэ. Иймээс Фэйсбүүк зэрэг компаниуд сошиал сүлжээгээр вакцины эсрэг ухуулгатай тэмцэх арга зам хайж байна. Улаанбурхан нь ДЭМБ-аас нэрлэсэн энэ онд дэлхий дахинд заналхийлж буй 10 аюулд багтсан юм.

Таны сонорт


Image result for meat icon Цагаан сарын ууц, өвчүүг хэдий хугацаанд хэрэглэх нь зохимжтой вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

 

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ