Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                           

Бид тоймлоё, Та унш

2019.12.06 Баасан                                                  -8°C 2,720.66 Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё 


Үсний будгаас татгалзъя!

Учир нь, үсний будаг, шулуун хими нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Ялангуяа 1-2 сар тутамд үсээ будах нь уг эрсдэлийг 8-60% ихэсгэдэг байна.

Үсээ гэртээ буддаг бол бүр аюултай...
Гэрийн нөхцөлд үсээ будаж, хими хийх үед химийн бодис гарт хүрснээр хавдрын эрсдэл нэмэгддэг аж. Иймд үсээ будах, хими хийлгэхээс татгалзах эсвэл байгалийн гаралтай будаг ашиглахыг зөвлөжээ.

Тойм 
Монгол эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн 4-т уг өвчин ордог. Эрэгтэй, эмэгтэй алинд нь ч хөхний хорт хавдар үүсэх боломжтой ч эрчүүдэд төдийлөн элбэг биш юм. Хөхний хорт хавдрын үед илрэх шинж тэмдгийг энд дарж үзнэ үү.


Идшээ бэлтгээрэй 

Өвлийн идэш арга хэмжээ 12/20 хүртэл Яармагийн Сансар болон Саруул худалдааны төв, Скай их дэлгүүрт зохиогдож байна. Арга хэмжээнд Сүхбаатар, Увс, Ховд, Булган зэрэг 11 аймаг оролцож байгаа ба үхрийн мах ₮7500, хонины мах ₮6000-р зарагдаж байгаа юм.


Америкийн ЗГ-г Хуавей шүүхэд өглөө

Харилцаа холбооны комисс нь 11 сард үндэслэлгүй хориг тавьсан гэж үзэн шүүхэд өгчээ. Энэхүү хориг анхных биш бөгөөд Америк 5 сард мөн хориг тавьснаас болж Гүүгл, Qualcomm зэрэг компаниуд Хуавейтэй хамтрахаа больсон юм. Гэхдээ Хуавей Америкийн зах зээлээс төдийлөн их ашиг олдоггүй ба 2018 онд ОУ-аас $105 тэрбумын ашиг олжээ.


Францчууд ажил хаяна 

Тус улсын ЗГ ажилтнуудад өдөр бүр урамшуулал олгож, хожуу тэтгэвэрт гарах системийг санаачилсан юм. Уг системээс болж 64 наснаас өмнө тэтгэвэрт гарсан иргэд, усан цэрэг, хуульч, дуучдын тэтгэвэр буурах эрсдэлтэй байна. Иймд хуульч, цагдаа, багш, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлана гэжээ. 

Таны сонорт


Хамгийн хачирхалтай 10 жимс, ногоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ