Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

            

Бид тоймлоё, Та унш

2019.07.18 Пүрэв                                             27°C   2,660.69  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё 


Солонгост амьдардаг гадны иргэд ЭМД албадан төлнө 

Солонгост 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй гадаад иргэд орлогоосоо хамааран хамгийн багадаа ₮250 мянга гаруйг ЭМД-д төлдөг боллоо. Гэхдээ эх орондоо ЭМД төлдөг бол уг төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 

Оюутнууд түр азнаарай... 

Солонгост сурдаг гадаад оюутныг 2021/3 сар хүртэл ЭМД-аас чөлөөлсөн юм. Гадны иргэд ЭМД төлснөөр эмнэлэгт хэвтвэл 20%, эмнэлгийн үйлчилгээ авбал 30-50%, эмийн сангаас 35-40%-н хөнгөлөлт эдлэх боломжтой байна.

Монголын 61 мянган иргэнд хамааралтай шийдвэр!  

Манай улсын 46286 иргэн албан ёсоор, 15478 иргэн хууль бусаар Солонгост амьдарч байна. Тус улсын ЭМД-ын газар нийт 400 мянган гадаад иргэн даатгал төлнө гэж тооцсон ба Солонгост амьдардаг гадаад иргэдийн 36% нь Тайландууд байгаа юм. 


Үхэлтэйгээ бүү уралд

ЦЕГ-аас эхлүүлсэн Яараад яахав дээ аян хэрэгжээд сар гаруйхан хугацаа өнгөрч байхад зам тээврийн осол 50%-р буурлаа. Хэдийгээр аян үр дүнгээ өгч байгаа ч баяр наадмын амралтын өдрүүдэд ноцтой ослууд шил дараалан гарч 12 иргэн амь насаа алджээ. Эдгээр ослын дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдсэн байгаа тул замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг зөвлөж байна. 


Жюү жицүгийн ААШТ эхэллээ 

Тэмцээн 7/21-нд дуусах ба 24 орны 400 гаруй тамирчин Бөхийн өргөөнд авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнийг 13 орны 19 шүүгч шүүж байгаагийн 3 нь Монгол шүүгч юм. Жюү жицү бөхийн спорт нь манай улсад 2007 оноос хөгжиж байгаа ба өнөөдрийг хүртэл ОУ болоод тив, дэлхийн тэмцээнээс 380 гаруй медаль хүртээд байна.


Ажлын байрны дарамт үзүүлбэл ял авна

Солонгост ажлын байрны дарамт үзүүлсэн тохиолдолд 30 сая хүртэлх воноор торгож 3 жил хорихоор боллоо. Мөн тухайн ажилтны сэтгэцэд өөрчлөлт орсон бол нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой юм. Ажлын байрны дарамтад цуу яриа тараах, хамт олны үйл ажиллагаанд хүчээр оролцуулах, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх зэрэг багтдаг байна. Солонгосын нийт ажилтнуудын ⅔ нь ажлын байрны дарамтад өртдөг гэнэ.


Хүний тархийг компьютертой холбоно

Тэрбумтан Элон Маск хүний тархинд мэдрэгч суулган ухаалаг утасны апп-тай холбох технологийг 2020 онд туршина гэлээ. Түүний байгуулсан Нералинк компаний эрдэмтэд тархинд суулгасан мэдрэгчийн тусламжтайгаар ухаалаг утсыг бодлоороо удирдаж, тархины өвчинг оношлох гэнэ.

Таны сонорт


Image result for bridge icon Сонсголонгийн хуучин гүүрийг 9 сар хүртэл хаалаа.

Сэтгэх цаг


Related image Таны жолоодож буй онгоц Лондонгоос Берлин орохоор нисэж байгаа ба замдаа Прагаар 2 удаа дамжина. Онгоцны жолоочийг хэн гэдэг вэ?  

   /Өмнөх бодлогын хариу: Тэр халзан байсан/

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ