Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                       

Бид тоймлоё, Та унш

2019.10.17 Пүрэв                                  10°C  2,671.60  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё 


Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон уу? 

С.Эрдэнэ гишүүний мэдээлснээр тийм. Гэхдээ албан ёсны хариуг 10/18-нд ФАТФ буюу Мөнгө угаах, терроризмтой тэмцэх ОУ-ын байгууллагаас зарлах ба 2017 оноос хойш хэрэгжүүлсэн ажлаа харвал манайх саарал жагсаалтад орохгүй гэж Монголбанкнаас мэдэгдлээ.

Саарал жагсаалтад орвол яах вэ?
ОУ-ын байгууллагаас ЭЗ-ийн хориг тавьж, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагууд манайд тусламж үзүүлэхгүй байх эрсдэлтэй. Мөн ОУ-ын төлбөр тооцоо удааширч, улсын ЭЗ буурах магадлалтай юм.

Саарал жагсаалтад орох болсон шалтгаан
Бид ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн. Тухайлбал, арилжааны банкууд хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй байхад хөрөнгөө нэмэгдүүлэхийг нь Монголбанк зөвшөөрсөн юм. Үүнээс болж манай улсыг арилжааны банкаар дамжуулан мөнгө угааж байна гэж ФАТФ үзжээ.


Банкаар биш е-баримтаар төлөөрэй

Төрийн 38 үйлчилгээ, лавлагааны төлбөрийг е-баримт апп болон интернэт банкаар төлдөг боллоо. Ингэснээр гадаад паспорт авах, иргэний үнэмлэхээ солиулах зэргийн төлбөрийг төлөхийн тулд банканд оочерлох шаардлагагүй болж байна. Өмнө нь зөвхөн гадаад паспорт авахад 3 өөр дансанд төлбөр
тушаадаг байсан юм.


Япончуудад хүргэх тусламж 

ЗГ-аас Японы гамшгийг арилгахад зориулж $100 мянгын хүмүүнлэгийн тусламж илгээхээр боллоо. Японд 10/12-нд Хагибис хар салхи болж 74 хүн амиа алдаж, 20 гаруй хүн сураггүй алга болсон юм. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба Японы ЗГ-аас гамшгийг арилгахад $4.6 тэрбумыг төсөвлөжээ.


Хятадад химийн байгууламж дэлбэрлээ

Хятадын автономит бүс нутаг Гуаншид химийн байгууламж дэлбэрч 4 хүн амиа алдаж, 6 хүн гэмтжээ. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа ба 2 хүний биеийн байдал хүнд байна. Цаашид гэмтсэн болон амиа алдсан хүний тоо өсөх магадлалтай байгаа юм.


Дүрвэгчидтэй тэмцэх Туркийн арга 

Сирийн хилийн хотыг Курдын дайчдаас чөлөөлснөөр Туркт байгаа 3 сая Сирийн дүрвэгчийг буцаана гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоган мэдэгдлээ. Уг дайралтыг ЕХ, Америк, Орос зэрэг улсууд эсэргүүцэж байгаа ч Туркийн тал ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Одоогоор Курдын эзэмшлийн 1000 км.кв газрыг цэргийн хүчээр чөлөөлсөн ба 150 гаруй хүн амиа алджээ.

Таны сонорт


Хонг Конг руу зорчих иргэдийн анхааралд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ