Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                       

Бид тоймлоё, Та унш

2019.09.17 Мягмар                                 14°C  2,670.87  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё 


Замын цагдаагийн гүүрэн гарц нээгдлээ  

Гэхдээ зөвхөн Олимпын гудамж, Их Монголын гудамж дагуу 4 эгнээ, 477 м гүүр нээгдлээ. Гүүрэн гарцын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци ажилласан ба 50-100 жилийн баталгаа өгсөн юм. 

Явган хүн явах хориотойг анхаарна уу!

Ашиглалтад орсон гүүрээр явган хүн зорчих боломжгүй ба явган хүний замыг гүүрний доогуур хийж байгаа юм. Тиймээс бүтээн байгуулалт бүрэн дуустал гүүрэн дээгүүр явганаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Гүүр бүтнээрээ ашиглалтад орсноор түгжрэл 20-30 буурах юм.

Цаашид нээгдэх гүүрийн хэсгүүд, 

Гүүрэн гарц энэ онд бүрэн ашиглалтад орох ба 9/20-нд Их Монголын гудамж руу буух баруун хойд талын хөдөлгөөнийг нээх юм. Харин үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох хэсгийг 10 сарын сүүлээр нээнэ. Гүүрэн гарцыг нийт $42.38 саяар барьж байгаа юм.


Ерөнхийлөгч Энэтхэгт айлчилна

Ерөнхийлөгч Х.Баттулга 9/19-23-нд Энэтхэгт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн Гаяа болон Бангалор хотод зочилж, Монголтой холбоотой Буддын шашны түүх дурсгалт газар, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвтэй танилцана. Хамгийн сүүлд буюу 2009 онд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Энэтхэгт төрийн айлчлал хийсэн юм.


Хурдны замаар зорчоорой 

УБ-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг холбосон 32 км Монголын анхны тууш замын хөдөлгөөнийг нээлээ. Хурдны зам 2 урсгал, 6 эгнээтэй ба замын дээд хурд 100 км/цаг байна. Мөн нисэх буудал бүрэн ашиглалтад орохоор тус замаар зорчсон машинаас ₮2000 хураамж авах юм. Хурдны замыг ₮140.3 саяар 3 жил барьсан ба автобусны зогсоол, эргэх тойрох орц, гарц байхгүй юм.


Газрын тосны үнэ өслөө

Саудын Арабын 2 газрын тосны үйлдвэрт 9/14-нд халдлага гарснаас болж дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 19%-р өслөө. Учир нь тус үйлдвэрүүд дэлхийн газрын тосны нөөцийн 5%-ыг хангадаг ба өдөрт 5.7 сая баррелийн алдагдал үүсээд байна. Гэхдээ Саудын Арабын тал томоохон үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр энэ 7 хоногт уг алдагдлыг нөхөх боломжтой гэжээ.


Италид амьдарвал мөнгө авна 

Молис мужийн хүн ам багатай 106 тосгонд суурьшиж бизнес эрхлэх хүмүүст сард $770 орчмыг төлөх гэнэ. Энэ нь мужийн эдийн засгийг дэмжих зорилготой ба хүүхэдтэй залуу хосыг хүлээн авах хүсэлтэй байгаа юм. Молис мужийн залуус том хот руу нүүх болсноор хүн ам нь 2014 оноос хойш 9000-аар буурч 305 мянгад хүрчээ. Улмаар эдийн засагт нь хүндрэл үүссэн байна.

Таны сонорт


Image result for snowing iconБаасан гарагт уулархаг нутгаар цас орно.

Өдрийн тойм Статистик


 

Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ