Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                              

Бид тоймлоё, Та унш

2019.11.18 Даваа                                                      -17°C 2,703.09 Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


НДШ-г нэмэхийг эсэргүүцэж байна 

Үйлдвэрчний эвлэлээс НДШ-г нэмэгдүүлж байгааг эсэргүүцэн Сангийн яам болон ХНХЯ-ны гадна сануулах цугларалт хийлээ. Учир нь, ЗГ-аас 2020 онд НДШ-г 2%-р нэмж, 26% болгохоор шийдвэрлэсэн юм.

Яагаад нэмэгдүүлэхээр болов? 
Зарим гишүүд тэтгэврийн даатгалын сан дампуурах эрсдэлтэй байгаа гэж тайлбарласан. Харин зарим нь Капитал банканд байршуулсан тэтгэврийн даатгалын ₮104 тэрбумыг нөхөх зорилгоор нэмж байгаа гэсэн юм. Капиталд байршуулсан ₮340 тэрбумын төрийн мөнгийг хэзээ, хэнээр төлүүлэх нь одоо ч тодорхойгүй байна.

Шаардлагыг нь биелүүлэхгүй бол яах вэ? 
Жагсана. НДШ-г нэмэх шийдвэрээ ЗГ цуцлахгүй бол Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 11/22-нд орон даяар тэмцэл өрнүүлнэ. Хэрэв НДШ 2020 оноос нэмэгдвэл ажил олгогч 13.5%, ажилтан 12.5%-н шимтгэл төлөх юм.


Европын банк санхүүжилт олгоно

Европын сэргээн босголт, хөгжлийн банк 2024 он хүртэл манай улстай хамтран ажиллаж, жилд 200-250 сая еврогийн санхүүжилт олгоно гэж мэдэгдлээ. Санхүүжилтийг 1-2 төсөлд буюу автозам, эрчим хүч, нийтийн тээвэр, цэвэр, бохир усны систем зэрэгт зарцуулах юм.


Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

Хотын дарга С.Амарсайхан төрийн байгууллагын эд хөрөнгө, мэдээлэл, машин зэргийг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлж, төрийн албанд дахин ажиллуулахгүй байх захирамж гаргалаа. Мөн албаны машины улсын дугаарыг таних тэмдэгтэй болгосноор 50% нь замаас чөлөөлөгдөх гэнэ.


9 настай гоц ухаантан 

Бельгийн гоц ухаантан Лорент Симонс 12 сард их сургуулиа төгссөнөөр дэлхийн хамгийн залуу төгсөгч болно. Тэрээр 7 настайдаа ахлах сургуулиа төгссөн ба их сургуулийн бүх хөтөлбөрийг 8 сарын дотор дуусгасан байна. Түүний IQ 145 бөгөөд зураглалын аргаар цээжилдэг нь бусдаас хурдан сурахад тусалдаг аж.


Луйвар хийсэн Хятад иргэдийг нутаг буцаалаа

Филиппиний тал 10 сард гар утсаар залилан хийдэг Азийн 512 хүнийг баривчилсан ба 312 Хятад иргэнийг нутаг буцаасан байна. Тэд утсаар дамжуулан хувийн мэдээллийг нь авах, сүрдүүлэх аргаар ихэвчлэн Филиппинд амьдарч буй Хятад иргэдийг залилдаг байжээ.

Таны сонорт


Булангийн хэсгээ хэрхэн тохижуулах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ