Бид тоймлоё, Та унш

2018.08.16 Пүрэв                                    18°C   2,458.64  Эд мал арвижна


Өнөөдөр болох үйл явдал

  • Жинхэнэ хайрын өдөр
  • Эрчим хүчний ажилтны өдөр
  • Хүүхдийн зуслангууд хаалтаа хийнэ

Чухлыг тоймлоё


Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг баталлаа

Ингэснээр 2-12 насны 625 мянган хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, 2022 он гэхэд бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчингүй болох гэнэ. Хөтөлбөрийг 2019 оноос эхлэн 5 жилийн хугацаанд ₮50 тэрбумд багтаан хэрэгжүүлнэ.

Иргэдийн шүдийг угаалгана

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 17 чухал ажлын дийлэнх нь иргэдэд чиглэсэн амны хөндийн ариун цэврийн талаарх сургалт байна. Учир нь, шүдний өвчлөл нь хувийн эрүүл ахуй, эцэг эхчүүдийн дадал хэвшилтэй холбоотой гэнэ.

Тойм

Манай улсын 18 хүртэлх насны хүүхдийн 84-96% нь шүд цоорох өвчтэй гэх судалгаа бий. Шүд цоорох нь эрүү нүүрний гажиг, чих хамар хоолой өвчлөлийн суурь болдог байна. Ямартай ч ₮50 тэрбумын төслийн хүрээнд шүд угаах аргыг зааж шүдний өвчнөөс салгах бололтой.


ЗТХЯ-ны дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтарыг ЗТХЯ-ны дэд сайд болголоо. Тэрээр 1990 онд Орост инженер мэргэжлээр суралцаж, 1999 онд докторын зэрэг хамгаалсан ба 1983 онд УБТЗ-ын ачигчаас ажлын гараагаа эхэлжээ. Дэд сайдад 7 хүн нэр дэвшиж, МАН-ын УЗ-с тавьсан шаардлагыг Л.Халтар л хангасан байна.


Орлогоо давсан зарлага

Долдугаар сарын байдлаар өрхийн сарын бодит орлого ₮982 мянга, зарлага ₮1.1 саяд хүрчээ. Үүнд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхийн зарлагад хамгийн их нөлөөлсөн байна. Бараа бүтээгдэхүүний үнийг 2017 онтой харьцуулахад 7.7%-р нэмэгджээ.


Орос $-р худалдаа хийхгүй

Орос улс Tурк, Хятад, Ирантай хийх худалдаагаа үндэсний валютаар хийж эхэлсэн гэлээ. Гэхдээ энэ нь бага зэрэг эрсдэлтэй ч дээрэнгүй Америк $ дэлхийн гүйлгээнд гүйцэтгэх үүрэг нь цагийн эрхээр сулрах гэнэ. Америкийн ЗГ Орост хориг тавьснаас үүдэн 8 сарын эхээр рублийн ханш ам.долларын эсрэг 10%-иар унажээ.


Италид гүүр нурж, 26 хүн амиа алджээ

Женоа хотын 45 метр өндөр гүүрний төв хэсэг аадар борооны үеэр нуржээ. Энэ үеэр 30 гаруй жижиг, 3 хүнд даацын машин гүүрэн дээгүүр зорчиж байсан бөгөөд 26 хүн амиа алдаж 16 хүн хүндээр гэмтжээ. Одоогоор сураггүй болсон 12 хүнийг Италийн 300 гаруй аврагчид хайж байгаа гэнэ.

Таны сонорт


 Багахангай, СХД, ЧД, ХУД, СБД-н зарим газраар тог тасарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ