Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                            

Бид тоймлоё, Та унш

2020.06.4 Пүрэв                           23°C                2,809   Жаргал

Чухлыг тоймлоё 

Бурхан багшийн мэндэлсэн өдрийг хэрхэн тэмдэглэх тухай мэдээлэв

Маргааш Их дүйчин өдөр тохиож байна. Гандан хийдээс  Төв гудамж дагуу жагсаж, бясалгал хийх болоод энх тайван шударга ёсны төлөө үгээ хэлэх, нигүүлсэл энэрэл хайрыг түгээсэн лекцүүдийг унших зэргээр олон зүйлийг төлөвлөсөн байжээ. Харин цар тахлын улмаас тэдгээр олныг хамарсан үйлс хумигдаж байна.  Харин тус өдөрт зориулж Гандантэгчэнлин хийдээс Богд уулын сав газрыг цэвэрлэх, мод тарих, ядарч зүдэрсэн арддаа туслах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа тухайгаа өнөөдөр мэдээлэв.

 

Их дүйчин өдрийг тэмдэглэх болсон түүх

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2,000 жилийн тэртээгээс тэмдэглэн иржээ. Харин бурхны шашин Азид 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнож ирсэн түүхтэй. Тодруулбал, 19 зуунд улс, орнууд нэгнээ колоничилдог байдал үгүй болж, тус тусынхаа тусгаар тогтнолын байдлаа олж авсан.Тухайн үед Азийн орнуудын улс төрийн нөхцөл байдал нь харилцан адилгүй, ихэнх улсад хатуу дэглэмт нийгэм зонхилдог байсан учраас бурхан багшийн тухай ойлголт тийм ч тод байгаагүй аж.

Харин 20 дугаар зууны үеэс хүмүүс бурхны шашны талаар илүү мэддэг болж, улмаар 21 дүгээр зуунд Бурхан багшийн ариун сургааль, энэрэл нигүүлсэл, энх тайванч байдал болоод шашин шүтэх эрх чөлөөг дэлхий ойлгож эхэлжээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц 

 хэлэхдээ "Бид эмэгтэйчүүдийн баяр, наадам, цагаан сар гэх мэт олон баярын утгыг алдагдуулж байна. Тухайлбал, монгол түмний “Эмэгтэйчүүдийн баяр” гэж нэрийддэг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гол утга нь хуучны нийгэмд тэдний алдагдсан олон эрх, эрх чөлөөг сануулахад оршдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг эр хүнээс ялгаагүй тэгш эрхтэй хүн гэдгийг л ойлгуулах гэсэн тэмдэглэлт өдөр. Бурхан багшийн сургаалд ч эмэгтэй хүний бие, хэл, сэтгэл гурвын хувьсан өөрчлөгдөх шинж чанар нь эр хүнийхтэй яг л ижилхэн учир төгс гэгээрэлд хүрч болдог гэж үздэг. Тийм ч учраас Ногоон дарь эх, Цагаан дарь эхээс эхлээд эмэгтэй бурхдууд олон байдаг.

Харин “Эрчүүдийн баяр” гэж нэрийддэг баяраар бид эх оронч хүмүүжилтэй танилцах, түүнийг ойлгох ёстой" гэв.

 


 

Дахиад нэг чухал мэдээ

Жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу зургаан сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3,637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна. Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг энэ сарын 8-ны өдрөөс долдугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтдаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна.


 

Борис Жонсон Хонг Конгийн иргэдийг орхихгүй

Бээжингийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлж эхэлбэл Их Британи улс ХонгКонгийн иргэдийг зүгээр орхихгүй гэж ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Тэрбээр “The Times” сонины өнөөдрийн дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ “Иргэд нь эрх чөлөөтэй учраас Хонг Конг хөгжсөн юм. Хэрвээ Хятад улс хуулиа хэрэгжүүлж эхэлбэл энэ нь НҮБ-аар баталгаажсан, олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг болно” гэж бичсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Бээжинд хуралдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Хонг Конгийг салан тусгаарлах аливаа оролдлого гарвал эх газраас хүчээр таслан зогсоох агуулгатай хуулийн төслийг баталсан юм.

 


 

  • Дэлхий ертөнц дээр амьд организмууд хурдтайгаар мөхөж эхэлснийг Мексик, АНУ-ын эрдэмтэд судлан тогтоожээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.Эрдэмтдийн ярьснаар,одоо явагдаж байгаа биологийн төрөл зүйлийн сүйрэл нь үлэг гүрвэл сөнөж мөхөж байсан үетэй эн зэрэгцэх гэнэ. Тэд мөхлийн ирмэг дээр байгаа 515 зүйлийн амьтдыг судлаад ийм дүгнэлт хийжээ. Дээрх 515 төрлийн амьтад бүгд байгаль дээр 1000-аас цөөн үлдсэн аж. Аьтан ургамлын зүйл бөөнөөрөө устаж үгүй болсон анхны тохиолдол 540 сая жилийн өмнө анх тохиолдож байжээ. Дараагийнх нь 66 сая жилийн өмнө тохиож үлэг гүрвэлүүд сөнөж мөхсөн бол одоо гурав дахь нь үргэлжилж байгаа юм байна.

 

 

 

 

Таны Сонорт 


Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт дуусдаг болжээ

 

 

Өдрийн тойм Статистик 


Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсжээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ