Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

         

Бид тоймлоё, Та унш

2019.02.20 Лхагва                                                           -2°C   2,633.79  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-аас хөөлөө

Тэднийг намын нэр хүндэд сэв суулгасан, ёс зүйгүй үйлдэл гаргасан зэрэг үндэслэлээр  хөөлөө. Тодруулбал, Ц.Сандуй 60 тэрбумын хэрэгт оролцсон бол С.Мөнхчулуун намын УЗ-ын шийдвэрийг хүндэтгээгүйгээс гадна дүү С.Бямбацогт нь олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан гэжээ.

ЕС У.Хүрэлсүхийн ээлжит цэвэрлэгээ юу?

Магадгүй. Учир нь С.Мөнхчулуун Хотын даргад нэр дэвшиж олонхын саналаар сонгогдсон ч ЕС У.Хүрэлсүх батламжлахаас татгалзсан юм. С.Мөнхчулууны хувьд намаас хөөх шийдвэр гарахаас өмнө Хотын даргад дахин нэр дэвшинэ гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь “намын гишүүдийг ялгаварласан шударга бус шийдвэр” гэлээ.

Хотын даргад нэр дэвших боломжтой юу?

Тийм. Заалнаас нэр дэвшиж Хотын даргад өрсөлдөх боломжтой ч МАН-с ямар нэгэн улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Ингэснээр 45 төлөөлөгчтэй НИТХ-д суугаа МАН-ын 34 гишүүн С.Мөнхчулууныг дэмжихгүй байх магадлалтай. Ямартай ч Хотын даргад батламжлахгүй гэх ЕС-ын шийдвэрээс 4 хоногийн дараа түүнийг ийнхүү МАН-с хөөлөө.


Хувийн таксиг торгож эхэллээ

Хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх шалгалтыг Нийслэлийн цагдаагийн газар холбогдох албаныхантай хамтран эхлүүллээ. Одоогоор 1 ААН-г ₮1 сая, 6 иргэнийг ₮100 мянгаар торгоод байна. Журамд зааснаар такси нь явсан зай, хугацаа, төлбөрийг тооцоолж дүнг хэвлэх төхөөрөмжтэй, жолооч нь жолооны үнэмлэхтэй, 21-ээс дээш насны, 2-с дээш жил жолоочоор ажилласан байх шаардлагатай гэнэ.


Бид архи, тамхины арвин нөөцтэй

Согтууруулах ундаа, тамхины 2018 оны үйлдвэрлэлд тулгуурлан 1 хүнд ногдох % хэмжээг ҮСХ тооцон гаргалаа. Үүнээс үзэхэд 1 хүнд 40 хайрцаг тамхи, 41.1 л согтууруулах ундааны зүйлс ногдож байна. Манай улсад архи, согтууруулах ундааны 39 үйлдвэр байгаагийн 22 нь УБ-т байгаа юм.


Трампыг Нобелд нэр дэвшүүлжээ

Японы ЕС Шинзо Абэ Трампыг Хойд Солонгостой хийж буй цөмийн хэлэлцээрийнх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн гэнэ. Нобелийн журмын дагуу нэр дэвшигчийг зарлах ёсгүй ба шагнал гардуулах ёслол 12/10-нд болно. Америкийн конгрессын гишүүд 2018 онд Трампыг Нобелд нэр дэвшүүлсэн ч шагнал аваагүй юм.


Венесуэл Колумбын хүүхдүүдэд тусламж илгээнэ

Венесуэлчүүд хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа ч Колумбын ядуу хүүхдүүдэд 20 мянга гаруй хайрцаг хүнсний тусламж үзүүлнэ гэв. Учир нь тус улсын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь Венесуэлийн дүрвэгчид юм. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Колумбын хилийг ОУ-ын тусламжийн цэг болгосон ба Венесуэлд илгээсэн Америкийн тусламж ерөнхийлөгч Мадурогийн шийдвэрээс болж тус хил дээр гацаад байгаа юм. Иймд Гуайдо эхний тусламжийг 2/23-нд Венесуэл руу оруулах ажлыг хөөцөлдөж байгаа гэнэ.

Таны сонорт


Related image Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ