Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан мэдэгдэл хийж, 3-4 сарын хүнсний нөөц байгаа гэлээ.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар 12 мянган тонн мах улсын нөөцөд бэлдсэн байна. Мөн үйлдвэр, ААН-ийн агуулахад экспортод гаргаагүй 10 гаруй мянган тонн мах хадгалагдаж байгаа гэнэ. 

Улаанбаатарт өдөрт 100-120 мянган тонн мах тогтвортой нийлүүлэгдэх учир хангамжийн дутагдал гарахгүй ба гурилын хувьд 3-4.5 сарын тогтвортой нөөцтэй байна.  

Үүнээс гадна гурилын үйлдвэрүүд жилийн хэрэгцээний түүхий эд нөөцөлсөн гэж ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан мэдэгдлээ. 

Харин будааг 100 хувь импортоор авдаг бөгөөд төрөл тус бүрээр нь авч үзвэл 2-4 сарын нөөц байгаа юм. Мөн элсэн чихрийн гурван сарын нөөц байгаа ба дотооддоо үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүний импортыг тасралтгүй үргэлжлүүлнэ гэлээ.