Чадын засгийн газар нэг жил гурван сарын дараа нийгмийн сүлжээнд тавьсан хоригоо цуцаллаа. Ингэснээр тус улсын иргэд WhatsApp, Твиттер, Инстаграм, YouTube, Фэйсбүүк сүлжээг дахин ашиглах боломжтой болж байна. 

Тус улсын ерөнхийлөгч Идрисс Деби бүрэн эрхийнхээ хугацааг 2033 он хүртэл сунгах хуулийн төсөл батлуулахтай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөнөөс сэргийлж өнгөрсөн оны гуравдугаар сард орон даяар нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарласан юм. Хүний эрхийн байгууллагууд үүнийг хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзжээ. 

Хоригийг цуцлах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч үүнд олон улсад өрнөсөн хөдөлгөөн ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хүний эрхийн идэвхтнүүд үзэж байна. 

Деби 1990 онд төрийн эргэлт хийж ерөнхийлөгчийн суудалд суусан ба өөрийг нь унагах гэсэн хэд хэдэн оролдлогоос мултарсан юм. Чад нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг ба өнгөрсөн онд Чадаас гадна Конго, Судан, Либер, Бенин зэрэг Африкийн орнууд сонгууль, засгийн газрын эсрэг жагсаалын үеэр нийгмийн сүлжээг хаасан байна. 

Эх сурвалж: CNN, Qz